Малайзын цагдаа нар талийгаачийн хүүгээс биш ээжээс нь цусны шинжилгээ аваад буцжээ

Тийм ч учраас өдгөө Монгол Малайз төдийгүй дэлхий нийтийг онц хэрцгийгээрээ цочроогоод хагас жилийн нүүр үзэж буй хэргийг мөрдөн байцаагчид болон цагдаагийнхны 3 хүний төлөөлөл бүхий баг хэдхэн хоногийн өмнө ирж ажиллаад буцлаа. Өнгврсөн оны 10 сард ор сураггүй алга болсон монгол бүсгүйн мөрөөр Куала Лумпур дахь консулын хүсэлт, шаардлагаар шуурхай ажиллан сэжигтнүүдийг илрүүлсэн мөрдөн байцаагч Ган Так Гуанаар ахлуулсан тус цагдаагийн ажилтнууд 2 өдөр ажиллахдаа УМБГ-ынхны тусламж, хамгаалалт доор ажил үүргээ гүйцэтгэжээ. ГХЯ-ны ХЗДХЯ-нд хандсан хүсэлтийн дагуу УМБГ тэдэнтэй хамтран ажилласан бөгөөд Интерпол ч мөн оролцсон байна. Манай цагдаагийнхны хэт сүржигнэл, хамгаалалтыг нь хэтрүүлсний хар гайгаар харамсалтай нь хэвлэлийнхэн тэдний талаар бүрхэг мэдээлэлтэй үлдлээ. Уг нь хэргийг анхнаас нь эхлэн мөрдөж харанхуй балар ойгоос монгол бүсгүйн цогцосны хүний нэг гэгддэг аж. Гэвч албаны баттай эх сурвалжуудын мэдээллээр энэхүү баг эцсийн ээлж биш юм байна. Манайхны цуу яриагаар тэд талийгаачийн бага хүүгээс ДНК-гийн шинжилгээ авч Разак Багиндагийн хүүхэд мөн болохыг нотлохоор ирсэн гэх нь огт үндэсгүй бөгөөд харин зөвхөн ээжийнх нь цусны шинжилгээг ЦЕГ-ын эмнэлэгт гэрчүүдийг байлцуулан албан ёсоор авчээ. Учир нь талийгаачийн аав С.Шаарийбуу уг хэргийг гарсны дараа Малайзад очиж өөрийн биеэр ДНК-ийн шинжилгээ өгсөн бөгөөд ингэхдээ эхнэрийнхээ цусыг хуруу шилэнд хийж авч очсон нь халуун уур амьсгалын нөлөөгөөр хөгцөрч шинжлэх шаардлага хангаагүй аж. Тэгээд ч гэрчгүй, хэний ч байж болох уг цусыг хэрэгт авч шинжлэх хангалтгүй гэж Малайзын тал үзэж өөрсдийн биеэр ирж авсан нь энэ аж. Урд нь сандарч тэвдсэн С.Шаарийбуу гуай Монголын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хуруу шилэнд хийсэн цуснаасаа гадна самбайнд шингээн хатаан үлдэгдлийг олж чадсан мөрдөн байцаагч Ган Так Гуан монголчуудад хэргийн талаар хамгийн бодит мэдээллийг өгч чадах байлаа. Тэрээр Малайздаа нэр хүнд, чадал чансаатайд тооцогдох нөлөө бүхий мөрдөн байцаагч төдийгүй болоогүй гэнэ. Мөн тэд талийгаачийн бага хүүгийн биеийн байдалтай танилцан, эмнэлгийн нарийн шинжилгээг баримтаар авсан нь ажлынх нь бас нэг зорилго байжээ. Малайз Монгол хоёр орон хууль эрх зүйн хувьд газар тэнгэрийн зөрөөтэй учраас талууд хамтран ажиллах нь нэн төвөгтэйг албаныхан учирлаж байгаа юм. Тэгээд ч уг хэрэг илэрснээс хойш хэд хэдэн удаа процессын шүх хурал хийгээд буй Малайзын хууль цагдаагийнхан өөрсдийнхөөрөө Монголын нутаг дэвсгэр дээр ажиллах нь манайхны хувьд багагүй хүндрэл дагуулах нь ойлгомжтой. Гэмт хэргийн захиалга өгсөн гэгдэх Разак Багинда, аллагыг гардан үйлдсэн цагдаагийн ажилтан Азилла Хадри, Сирул Асхар Умар нарыг яллах эцсийн шүүх хурал ирэх 6-р сард Куала Лумпур дахь Шах Аламд болж 4 долоо хоног үргэлжлэх бөгөөд Монголын талаас хохирогчийн ар гэрийнхэн оролцох юм. Уг нь 2008 оны 3 сард болохоор ерөнхий шүүгч солигдсон шалтгаанаар ийн наашилсан тус хэрэгт Малайзын хуулийнхан төдийгүй жирийн иргэд ч янз бурийн санал таамаглал гарган консул болоод өмгөөлөгчид, цагдаагийнханд хандаж байгаа билээ. Монголоос ар гэрийг нь төлөөлөн 12 сард болсон шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Б.Баярт ч үл таних хүн утсаар хандан уулзах хүсэлт тавьж байсан удаатай. Ямартаа ч 2 сарын дараа эцэслэн шийдэгдэх зартай аллагын шүүх хурлаас өмнө Малайзын хууль цагдаагийнхан ажиллагаагаа эрчимжүүлж баримт нотолгоог баталгаажуулсаар байна. Тэд талийгаачийн эцэг эхээс ч мөн нэмэлт мэдүүлэг авчээ. Харамсалтай нь охиноо хөнөөгдсөн хэргийн мөрөөр тавхайгаа эргэтэл хөөцөлдөж буй С.Шаарийбуу гуайгбас нэгэн дэгс яриа, цуу үг нулимс унагахад хүргэсэн байна. Малайзаас охиныг нь хөнөөсөн Багинда аавыг нь хөнөөлгөхөөр хүн илгээжээ гэх үг С.Шаарийбуу гуайг ГХЯ болоод холбогдох газруудад хандахад хүргэжээ.

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button