Билл Гейтс хамгийн өглөгч баян

Шинэ жагсаалтанд нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй 793 хүн багтжээ. Хотуудыг жагсаавал Нью-Йорк -40, Москва –

25, харин Лондон 23 тэрбумтнаар эхний гурван байранд оров. Дэлхийн хамгийн баян 793 хүний хөрөнгө 2.6 тэрбум доллар болж, өмнөх оноос 400 тэрбумаар ихэсчээ.

Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Билл Гейтс 13 дахь удаагаа тэргүүллээ. Хөрөнгө оруулагч Уоррен Баффет удаалжээ. Тус сэтгүүлийн шинжээчдийн мэдэгдсэнээр 2006 онд мөнгө мөнгөө татдаг гэгч болж, 793 тэрбумтаны хөрөнгө нийтдээ 35% -иар нэмэгдэв. Одоо бизнесийн элитүүд 3.5 триллион актив хянаж байна. Тэрбумтнуудын дундаж нас 62.

Жагсаалтанд 53 орны 178 шинэ тэрбумтан нэмэгджээ. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас 39 хүн хасагдсанаас 11 нь нас барсан аж.

Дэлхийн тэргүүн арван баян

1.Билл Гейтс, АНУ, 56 тэрбум доллар, Microsoft

2.Уоррен Баффет, 52 тэрбум доллар, Berkshire Hathaway

З.Карлос Слим Элу, Мексик, 49 тэрбум доллар, теле холбооны магнат

4.Ингвар Кампрад ба түүний гэр бүл, Швед, 33 тэрбум доллар, Икеа

5.Лакшми Миттал, Энэтхэг, 32 тэрбум дол¬лар, Oracle.

б.Шелдон Адельсон, АНУ, 26.5 тэрбум доллар

7.Бернар Арно, Франц, 26 тэрбум доллар

в.Амансио Ортега, Ис-пани, 24 тэрбум доллар

9.Ли Ка Шин, Гонконг, 23 тэрбум доллар

Ю.Кеннет Томсон ба түүний гэр бүл, Канад, 22 тэрбум доллар

Өнгөрсөн оны хамгийн өгөөмөр тэрбумтнууд

Орчин үед буян ы үйлст хандив, тусламж үзүүлэх, тэтгэлэг өгөх нь тэрбумтнуудын дунд их моодонд ороод байна. Тэрбум долларын хандивт хэн ч гайхахаа больжээ.

Энэ жил супер баячууд гайхалтай өгөөмөр байлаа. Манай гаригийн хамгийн баян хүн Билл Гейтс Bill and Melinda Gates Foundation сангийн активаа нэмэгдүүлсээр байна. Тус сан ядуурал, өвчин, бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцдэг бөгөөд 32 тэрбум доллартай гэнэ.

Харин Гейтсийн найз, биржийн түнш Уоррен Баффет энэ удаа түүнийг гүйцэж түрүүлэв. Berkshire Hathaway хэмээх хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Баффет 31 тэрбум долларыг санд гэрээсэлж, дэлхийд гайхагдав. Энэ бол бүх цаг үеийн хамгийн агуу хандив.

Саятнууд хандив өргөх нь бие биетэйгээ өрсөлдөх дадал зуршилтай нь холбоотой байж мэднэ. Нэг бол бусдаас сайн хүн болох гэж, эсвэл түүхэнд нэрээ мөнхжүүлж дуурсгахын тулд ийм алхам хийдэг байх гэж хэвлэлийнхэн шуугидаг. Гэтэл үүнийг тэдний хүнлэг, сайхан сэтгэлийн нь илрэл гэж итгэж яагаад болохгүй гэж.

Forbes сэтгүүл хам¬гийн өгөөмөр хандив өргөсөн хүмүүсийн жагсаалт нийтэлжээ. Хамгийн том 12 хандив, нийт 35 тэрбум доллар болсон байна.

Тэрбумтнууд голдуу Африкийн өлсгөлөн, ДОХ өвчинтэй тэмцдэг байгууллагад хандивлажээ. The Gates Foundations хамгийн их мөнгө буюу 287 сая доллараар ДОХ-ын эсрэг вакцин бүтээхийг санхүүжүүлжээ. Харин мөнгө хүлээн авсан таван лаборатори вакцины тухай бүх нээлтээ харилцан солилцох ёстой гэнэ.

Санхүүч, ардчиллын төлөө тэмцэгч Жорж Сорс таван жилийн турш 50 сая долларыг ДОХ-той тэмцэх болон Африк дахь өлсгөлөнтэй тэмцэхэд зориулахаар амласан. Тэр мөн-гөнийхээ заримыг Сахаарын өмнө зүгт орших, 10 улсын тосгодод амьдардаг, ДОХ-той эсвэл вирустэй хүмүүст эм, тариа авахад зориулах юм байна.

Үirgin Group-ын тэргүүн Ричард Брэнсон Өмнөд Африкийн Улусабе хотод ДОХ-той өвчтөнд зориулсан төв байгуулах гэж байна. Гэхдээ энэ юу ч биш. Тэр гурван тэрбум долларыг дэлхийн дулааралттай тэмцэх санд хандивлажээ. Тус санг 2006 оны есдүгээр сард Билл Клинтон санаачилсан аж. Тэрбумтнуудын мөнгөө хандивладаг өөр нэг моодны чиглэл нь stem cell эсүүдийн судалгаа. KB Home компанийг үндэслэгчдийн нэг, Эл Брод 25 сая долларыг судалгааны лаборатори байгуулахад өгчээ. Түүнээс гадна Нью-Йоркийн мэр Майкл Блумберг, Dolby System зохион бутээгч Рей Долби, Intel корпорацийг үндэслэгчдийн нэг Эндрю Гроув, Oracle компанийн загалмайлсан эцэг Ларри Элин нар мөн энэ салбарт хандив өгсөн байна. Боловсрол, урлаг бол тэрбумтнуудын мөнгөө цацаг салбap. Техасын нефть үйлдвэрлэгч Т.Буни Пикенс 165 сая долларыг Оклахом мужийн их сургуульд спорт хөгжүүлэхэд зориулан бэлэглэжээ.

American International Group-ын гүйцэтгэх захирал байсан Хэнк Гринберг 50 сая долларыг Йельскийн их сургууль болон Хятадын хооронд төгсөгчдөө солилцох хөтөлбөрийг санхүүжүүлэхэдзориулсан. Косһ Industries, Inc эрчим хүчний корпорацийн ерөнхийлөч Дэвид Кох 20 сая долларыг Нью-Йоркийн байгалийн түүхийн музейд бэлэглэжээ. Мөнгөний заримыг түүний хүүхэд ахуйдаа үзэх дуртай байсан динозавруудын алдарт цуглуулгыг тордоход зарцуулах юм байна.

Өглөөний сонин 58 /123/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button