Эр зоригийн сургууль сургалт зохиогдох аж

Зэвсэгт хүчний гадаад харилцаа өргөжиж байгаатай уялдуулан залуу ахлагч, офицеруудад англи хэлний мэдлэг олгох, боловсролоо дээшлүүлэхэд нь боломж олгож байна. Түүнчлэн бичиг үсэггүй цэргүүдэд мэргэжлийн багш нараар хичээл заалгах сургалтыг цэргийн ангиудаар зохион байгуулна. Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, эр цэргийн алба хаах сонирхлыг өрнүүлэх зорилгоор Эр зоригийн сургууль сургалтыг ирэх сарын 14-нд зохиох ажээ.

Энэ арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын ахлах ангийн хүүхдүүд оролцоно. Хугацаат цэргийн алба хааж буй цэрэг болон ахлагч, офицер нарт амьдралын үнэ цэнэ, баяр бахдал, мөрдлөг болохуйц зарчим, гэр бүлийн үнэ цэнэ, залуучуудад бэлгийн хүмүүжил эзэмшүүлэх, хэл таны талх, имидж бүрдүүлэлт, фермерийн аж ахуй эрхлэлт, хүний эрхийн ойлголт гэсэн сэдвийн хүрээнд Би Монгол залуу лекц ирэх сарын нэгнээс эхэлнэ.

(Нийгмийн толь 069/161)

Ж.ОЮУН-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button