Бид эх нутгийнхаа хөрсийг цэвэрлэж байна

Нэг настай бяцхан хүү хүртэл хогийн үлдэгдлээр тоглон, хааяа ээж рүүгээ мөлхөж ойртоно. Уул овоо шиг болсон хогийн дов сондуул бүхэн нь эзэнтэй, өглөө нүүрээ угаагаагүй болов уу гэмээр халтар хүмүүс хэнийг ч анзаарах сөхөөгүй хөдөлмөрлөсөөр… Эдний ажлын гол багаж нь жоотуу. Харин зөөлөн хогтой хэсгийг гараараа ухаж сэндийчнэ. Хогийн зах руу оров уу үгүй юу эхүүн муухай үнэр хамар цоргих ч тэдэн дотор үүнийг мэдэрч байгаа нь ер алга бололтой. Элдэв лааз, хуванцар, төмөр, зэс, гууль, мод, цаасан хайрцаг, гялгар цаас, хаймар гээд тэдний хувьд хаях зүйл нэг ч үгүй. Хүйтний улиралд 500-600 хүн, дулааны улиралд 1000-2000 хүнийм маягаар Цагаан давааны хогийн цэг дээр амьдарч ирсэн. Энд дал наян жилийн хог хуримтлагдаж, шинээр хог ирэхээ байсан ч ажлын байр мундахгүй. Гэвч тэдэнд хог ухаж амьдрах нөхцөл хүндэрсээр байгаа ажээ.

Үдийн 12 цагөнгөрч байхад Байгаль орчны дэд бүтцийн хяналтын хэлтсийн хөрсний бохирдол хариуцсан байцаагч М.Наранцэцэг хоёр цагдаагиийн хамт энд ирснээр тэдний ажил түр зогссон юм. Байцаагч М.Наранцэцэг Байгаль орчны яаманд эндэх хогийг булж хүлээлгэж өгсөн. Та нарт ингэх эрх байхгүй, зөвшөөрөл авәх ёстой гэхэд, хүмүүс Бид нар дуртайдаа ингэж яваа юмуу. Нийгэм ямар болсныг мэдэж байна уу, ажилд орохыг хүссэн ч нас хүйс, царай зүс, бие хаа заәна. Нэгхүний цаана зургаа долоон ам бүл байна. Хэн тэднийг тэжээх юм гэжшуугицгаалаа. Энэ талаар тэндхийн ажилтан Д.Нараа Би энд хог түүж амьдраад 10 жил болж байна. Ингэхдээ зөвшөөрөл авч ухаж байгаагүй. Анх хог дээр хаясан машины кабинд толгой хоргодож, дараа нь шавар овоохойд амь зууж, харин сүүлд УИХ – ын гишүүн Т.Ганди бүтэн гэр өгснөөр одоо тэндээ амьдарч байна гэж ярилаа. Харин байцаагч Энэ газрыг Даяарх гэдэг компани худалдаж аваад үйл ажиллагаа эхлэхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш шаардаад энэ хүмүүс чөлөөлж өгөхгүй байгаа гэлээ. Хүн олноор цугласанд сонирхсон уу, холоос алхаж ирсэн Г.Баатар Энэ нэг хүүхэн намраас хойш ирээд байгаа. Нэг болохоор зөвшөөрөл ав гээд, нөгөө болохоор улсынх гээд, заримдаа бүр өөр нэг компани худалдаж авсан, ухахаа боль та нарт мөнгө өгье гэдэг. Бид сард дунджаар 150 мянган төгрөг олдог, эд бидний ар гэрийг тэжээхгүй нь ойлгомжтой ш дээ гэж бухимдахад хажууханд нь зогссон Ж.Гэрэлбадрах Энэ газар, хог, энэ хүмүүс бүгдээрээ Монгол Улсынх. Миний чиний гэж хог булаацалдаад байлгүй харин ч энд бүртгэл бий болгож холбогдох албан байгууллага нь биднийг дэмжих хэрэгтэй гэсэн юм.

Нэг цаг өнгөрөхөд тэд Ажил алдууллаа, өнөөдөр 3000-ын ажил хийж амжих нь уу? Хажуухан дахь тоосгоны үйлдвэрт хятадууд хөрс шороо яаж сүйтгэж байгааг очоод хар. Бид Монгол хүмүүс. Тэгээд ч газар биш хог ухаж байна. Бид хөрс сүйтгэх биш цэвэрлэж байна. Төрийн томчууд ард иргэдийн хадгалуулсан мөнгийг банк, банкаар нь идэж байхад бид ард иргэдийнхээ хаясан хогийг түүгээд идэж болдоггүй юмуу гэсээр хогтой андуурмаар тоос шороо болсон цүнхээ уудлан цайгаа уухаар үлдэцгээлээ.

(Нийгмийн толь 069/161)

Т.УНДРАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button