Булган сүүлтэй Монгол хүндуу анх удаа эгшиглэнэ

Тоглолтод Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Эрдэнэцэцэг, Д.Энхзул, соёлын тэргүүний ажилтан Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар оролцож ая дуугаа өргөнө. Уг тоглолтыг хөлбөмбөгийн тайлбарлагч Г.Балжинням хөтлөнө. Тоглолтод оролцсон дуучдын хувийн амьдрал, уран бүтээлийг нь судлаж, дуунаас гадна үзэгчиддээ мэдээлэл хийх гэнэ. Өвөрмөц шийдэлтэй энэ тоглолтод Кёкүшюзан хүрэлцэн ирж хөгжмийн зохиолчийн өөрт нь зориулж бичсэн Булган сүүлтэй монгол хүн дуугаа сонсох юм байна. Уг дуу тус цэнгүүн дээр анх удаа дуулагдах ажээ.

(Нийгмийн толь 069/161)

Ж.САР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button