Гүмбүмд хадгалуулсан бадар аяганы тухай бичжээ

Номч мэргэн гэгээнтэн номонд Сартуулын Хорло цорж ламтан хэмээн алдаршсан эдүгээ хүртэл 410 жил сартуулуудыг долоон үеийн эрдэнийн дүрийг даасан гэгээн ламын тухай өгүүлсэн цогц бүтээл гэж судлаачид үзжээ. Мөн Халхын хошуу отгууд түүний дотор Элжигэн, Сартуул хошуудын түүх, шашны судлалыг нарийвчлан багтаасан байна. Хан Хөхийн хошууны ноён алдарт хуульч, яруу найрагч С.Лувсандамбийдомейн шашны үйлс, зохиол бүтээлийг товч танилцуулжээ.

Монгол, Энэтхэг, Төвд, Хятадад алдартай номын хүн байсан их хөлгөнийг үндэслэгч Гунгаабуу Архадын хойд дүрээр тодорч, бадар аяга /сүнсэд/-ыг нутагтаа авчрах гэж яваад цагийн байдлаас шалтгаалан Хөх нуурын Гүмбүмд хадгалуулсан түүхтэй ажээ. Номч гэгээн урьд дүрүүдийнхээ тухай түвдээр бичиж үлдээсэн эх сурвалжийг түвд, монгол, кирилл бичгээр хадаж зарим бүтээлийн эх товчийг уг номонд нийтэлсэн байна.

(Нийгмийн толь 069/161)

Ж.Байгаль

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button