Ху Жин Тао ОХУ-д айлчилж байна

Айлчлалын явцад талууд эрчим хүчний асуудалд голлон анхаарахаас гадна 4 тэрбум долларын арилжааны гэрээнд гарын үсэг зурах юм байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондох харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд байдлаар худалдааны эргэлт нь 36 тэрбум долларт хүрсэн бөгөөд 2010 гэхэд 80 тэрбум долларт хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ. Гэвч Хятадын тал нь Оросоос гол төлөв эрчим хүч, түүхий эд худалдан авч, бусад бүтээгдэхүүн авахгүй байгаад Оросын тал сэтгэл дундуур байгаа юм байна.

Төрийн өндөрлөгүүдийн түвшинд хоёр орны харилцаанд өөлөх зүйл үгүй мэт харагдаж байвч жирийн Орост олноор орж ирж байгаа хятад иргэд жирийн оросуудад ихээхэн түгшүүр төрүүлсээр байна. Хятад ажилчид, наймаачид нь гол төлөв Сибирийн бүс нутагт суурьшин ажиллаж байгаа атал энэ бүс нутагт Оросын 143 сая хүн амын дөнгөж 20 сая нь л аж төрдөг. Гэтэл хүн амынх нь өсөлт зогсонги байдалд орсон Орос орны хувьд цаашид дорвитой арга хэмжээ авахгүй бол байгалийн асар их баялагтай өргөн уудам нутгаа алдаж магадгүй гэсэн түшүүр газар аваад байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button