Онлайн тоглоомоос олох ашиг тэрбум долларт хүржээ

Screen Digest-ийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Second Life, World of Warcraft, Runescape, Lineage зэрэг олон янзын онлайн ертөнцөд байнга амьдарч байдаг сая гаруй тоглогчдын тусгай давхарга бий болоод байгаа юм байна.

Олон хэрэглэгч бүхий онлайн тоглоомууд нь гол нь төлөв сар, эсвэл бүтэн жилийн захиалга болон тоглоомны дистрибутив бүхий CD-ний борлуулалтаас санхүүждэг.

Screen Digest-ийн мэдээлж байгаагаар онлайн тоглоомны хамгийн том зах зээл АНУ-д байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар 576 сая долларт хүрсэн хийсэн бол европынх 299 сая доллар байжээ. Цаашлаад тоглоомыг зохиогчид нь ашгийнхаа 87 хувийн онлайн эрх худалдах замаар олсон байна. Гэвч өнөөдөр тоглоом зохиогчид төдийгүй зарим тоглогчид нь онлайн ертөнцийг ашиглан бодит ашиг олж байгааг судлаачид онцолж байна. Жишээлэхэд, тоглоомны аль нэг баатар, эсвэл ховор артефактыг бодит мөнгөөр худалдан авах г.м.

2011 он гэхэд онлайн тоглоомын зах зээлийн хэмжээ нь 1,5 тэрбум долларт хүрч, 10 сая хэрэглэгчтэй болох аж. Мөн түүнчлэн ойрын таван жилд томоохон компаниуд эдгээр тоглоомын ертөнцөд анхарлаа хандуулан виртуал ертөнцөд өөрийнхөө рекламыг байрлуулах, төлөөлөгчийнхөө газрыг нээх, виртуал арга хэмжээ зохион байгуулах зэргээр идэвхтэй оролцдог болох гэнэ.

Одоогоор World of Warcraft нь хамгийн том онлайн тоглоом болоод байгаа бөгөөд онлайн эрхийг нь худалдан авахад тоглогчид өнгөрсөн оны байдлаар 471 сая доллар зарцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button