Билл Гейтс дээд боловсролын гэрчилгээ авна

Тэрээр 1970-аад оны эхээр Гарвардын их сургуульд элсэн, ирээдүйд Microsoft-ын гүйцэтгэх захирлын албыг хаших Стивч Балмортой танилцаж, программчлал сонирхож эхэлсэн түүхтэй. Тэндээ MITS Altair микро компьютерт зориулсан Basic хэлний анхныхаа хувилбарыг зохиосон юм. Гэвч удалгүй энэ ажил нь илүү сонирхолтой санагдсан болохоор Гейтс нь хоёрдугаар дамжаагаа дүүргэлгүй сургуулиа хаяж, Microsoft компанийг байгуулсан болохоор дээд боловсролын диплом авч чадаагүй.

Харин тун удахгүй буюу 2007 оны 7-р сарын 7-нд Билл Гейтсийг Гарвардын их сургуулийн оюутнуудын өмнө цуврал лекц уншсаных нь дараагаар их сургуулийг дүүргэснийг нь гэрчлэх дипломыг гардуулан өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button