ЗТАЖЯ-ны аялал жуулчлалын газрын дарга Г. Ёндонгомбо Аялал жуулчлалын салбарт төсвөөс 50-70 сая төгрөг төсөвлөдөг

Энэ удаагийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа асуудлууд болон аялал жуулчлалын цогц бодлогын талаар ярилцсан байна. Уг асуудлаар ЗТАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Г.Ендонгомботой уулзаж ярилцлаа.

-Аялал жуулчлалын салбарт төрөөс ямар бодлого баримталж байгаа вэ. Аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр энэ салбарын тулгамдсан асуудлын талаар хөндөж ярилцлаа?

-Аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Терийн захиргааны төв байгууллага орон нутгийн байгууллагын уялдаа холбоог хангах, мөн аялал жуулчлалын хэмжээнд гарч байгаа зүйлүүдийн талаар мэдээлэл өгөх орон нутгийн байгууллагуудын бодол санааг сонсох зорилготойгоор зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр аялал жуулчлалын талаар Байгаль орчны яам, Нийслэлийн засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын хэлтэс, төрөөс баримталж байгаа бодлогын илтгэлүүд тавигдлаа. 2007 онд жуулчдын тоог 15 хувиар өсгөх бодлого баримталж байгаа. Мөн бусад бодлогын чиглэлээр хэд хэдэн ажил хийгдэж байна. Нэгдүгээрт 2021 он гэхэд аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх Цогц бодлого гэдэг асуудал явж байгаа. 2011 он хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулаад ойрын хугацаанд сайдын зөвлөлиин хурлаар оруулж батлуулах гэж байна. Нөгөө талаар тулгамдаад байгаа асуудал бол үйлчилгээний чанарын асуудал. Үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд бид тус салбарт баримталж байгаа стандарт журмуудыг сайн боловсруулах ёстой. Энэ талаар бид холбогдох байгууплагуудтай хамтарч 2007 оны нэг сард тохиролцсон. Хамгийн сүүлчийн стандарт 2002 онд батлагдсан шүү дээ. Өнгөрсөн жил шуугиан дэгдээсэн буруу талдаа залууртай машины асуудлыг шийдвэрлэн, энэ стандартыг хүчингүй болгосон.

Одоо зочид буудал, жуулчны баазууд, байршлын хэсгүүдтэй холбогдсон стандартуудыг шинэчлэх талаар ажлын хэсгүүд байгуулагдаад явж байна. Энэ салбарт хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол аялал жуулчлалын боловсон хүчний асуудал. Боловсон хүчний сургалтын тогтолцоо буруу байна. Сургалтын тогтолцоо пирамид хэлбэртэй байх ёстой.

-Тус салбарт жилд хичнээн төгрөгийн төсөв багалж өгдөг вэ. Ер нь төсвөөс гаргаж байгаа мөнгө хангалттай хүрэлцдэг үү?

-Аялал жуулчлалын сан гэж тусгай сан байдаг. Энэ санд жилдээ 220 орчим сая төгрөг төсөвлөгддөг. Үүний ихэнхи нь Иргэний нисэхээс ордог орлого байгаа. Нисэх буудлын хураамжийн 0.8 хувийг нь энэ санд төвлөрүүлдэг. Харин улсын төсвөөс орж ирж байгаа мөнгө жил жилдээ ялгаатайгаар 50-70 сая орчим төгрөг байдаг. Энэ мөнгийг юунд зарцуулдаг юм бэ гэхээр Монгол улсыг гадаадад сурталчилхад л зар¬цуулдаг. Гадаад сурталчилгааны арга хэмжээ нь сурталчилгааны материал, ном сэтгүүл хийдэг. Үүнээс гадна жилдээ 10 гаруй олон улсын чанартай үзэсгэлэнд оролцож Монгол улсаа сурталчилдаг. Иймэрхүү зүйлд л төсвөөс өгсөн мөнгө зарцуулагдцаг Төрөөс зөвхөн сурталчилгаанд нь зориупж мөнгө гаргадаг гэж ойлгож болно. Бусад орнуудтай харьцуулах юм бол энэ их өрөвдөлтэй тоо. Жишээлбэл Чех улс л гэхэд улсынхаа төсвөөс 10 сая евро, Европын холбооноос 100 сая евро аялал жуулчлалынхаа салбарт авч байх жишээтэй. Манай аялал жуулчлалын салйарууд 100 хувь хувийн хэвшил дээр тулгуурласан байгаа. Ер нь аялал жуулчлалын үндэсний байгууллагa гэж байх ёстой юм. Энэ байгууллага нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолыг хамгаалах, төрийн бодлогыг олгож өгөх зорилготой. Энэ байгууллагыг бий болгохын төлөө нэлээд ажлыг хийж байна. Байгуулагдах байх гзж найдаж, байгаа Санхүүжилтын зарчим, үйл ажиллагааны зарчмын талаар хоёр ч ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

-Жуулчдаас орж ирж байгаа орлого төсвөөс гаргасан 50-70 сая төгрөгийн зардлыг хэд нугалсан ашигтай байдаг байх. Жилд дундажаар хичнээн долларын орлого олдог вэ?

-2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойтой холбогдуулаад маш их зүйл хийгдсэн. Үүний үр дүнд бид өнгөрсөн жил 86.9 мянган жуулчин хүлээж авсан байна. Жуулчдаас орох орлогын хэмжээ 245 сая америк доллар болсон. Тэгэхээр жуулчдаас орж байгаа орлогын хэмжээ 13-14 хувиар өссөн гэсэн үг.

-Жуулчдыг хүлээж авахад зориулагдсан материаллаг баазыг бэхжүүлэхэд төрөөс санхүүжилт олгодог уу?

-Монгол улс жилдээ 500 мянган жуулчин хүлээж авах боломжтой. Ер нь цаашид жуулчдыг байршуулах хэрэгслийг хөгжүүлэх бодлогын чанартай зүйлүүд хийж эхлээд байна. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын шийдвэр гарч олон улсын жишигт хүрсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд хөрөнгө оруулсан байгаа. Мөн дөрвөөс дээш одтой зочид буудал барих ажилд хөрөнгө оруулж эдгээр хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гэргасан. Энэ нь аялал жуулчлалыг цаашид хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм. Улаанбаатар хотод л гэхэд олон улсын шинж чанартай сүлжээ зочид буудал барих ажил эхэлж 2008-2009 он гэхэд энэ асуудал дээр санаа зовох зүйлгүй болно. Нөгөө талаар жуулчны баазуудыг байршуупах тал дээр хөрөнгө орж ирэхгуй байна. Үунд гадаадаас хөрөнгө оруулагчдыг татах. шинэ цогцолборуудыг барьж бай-гуулах, асуудлыг шийдвэрлэхээр ярьж байна.

Өглөөний сонин 58 /123/

Ж.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button