ЭМ-ийн сайд Д. Туяа түгшүүр зарлана

эмчилгээ хийлгэх итгэлгүй болж байгаа тухай асуудлаар иргэд гомдол гаргаж ЭМ-ийн сайдад албан бичиг илгээж шаардлага тавих гэнэ. ДОХ-ын халдвар авсан хүмүүс одоогоор бүгд бэлгийн замаар халдвар авсан гэх дүгнэлттэй байгаа бөгөөд цаашид зүү тариур, донор цусаас дамжин халдварлахгүй гэх баталгаа байхгүй байгаа талаар хөндөж байгаа аж. Иргэдийн хэлж байгаагаар ЭМ-ийн сайд Д.Туяа энэ байдалд түгшүур зарлаж эмнэлэгийн байгууллагуудад нэг удаагийн зүү тариур хангалттай нийлүүлэх шаардлагатай төдийгүй цусан бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж баталгаатай бүтээгдэхүүн гэсэн бичгийг хамт дагалдуулах шаардлагатай юм байна. Айдсын харанга дэлдсэн ДОХ-ын сүүдэр өдрөөс өдөрт хүрээгээ тэлж монголчуудыг дотроос нь идэж байгаад ЭМЯ-ны зүгээс ямар нэгэн тууштай арга хэмжээ авахгүй байгаа талаар үйлчлүүлэгчид ихэд шүүмжилсэн гэнэ. Энэ асуудалд ЭМ-ийн сайд даруй арга хэмжээ авахгүй бол цаа¬шид ДОХ-ын халдвар тээсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байх болно гэдгийг анхааруулсан бичгийг хүргүүлэх юм байна. Иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу ЭМ-ийн сайд Д.Туяа ДОХ-той тэмцэх түгшүүр-ийг хэзээ зарлах бол гэж эмнэлгийн ажилтнууд одооноос бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн шүү.

Өглөөний сонин 58 /123/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button