Зуучлах товчоог-г Ерөнхийлөгч асан Н. Багабанди авахаар зэхжээ

Монголын мянга мянган залуусыг амьдралд хүргэж, орох орон оочих аягатай болгосон Гадаадад ажиллах хүч-Зуучлагч товчооны дарга Д.Сүхбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүлээд дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Гэхдээ Монголын хэн нэг улстөрч, төрийн түшээдийн хэдэн арван жил хийж чадаагүй бүгдийг гуравхан жилийн дотор амжуулсан түүнийг ард түмэн мартахгүй биз.

Анх 2004 онд Гадаадад ажиллах хүч-Зуучлах товчоог талийгаач Д.Сүхбаатар тэтгэврийн есөн ажилтантайгаар байгуулж байсан гэдэг. Түүнээс хойш гурван жилийн дотор нийт 10 мянга гаруй гэрээт ажилчдыг БНСУ-д хууль журмын дагуу ажиллуулж, амьдралд нь томоос том хөрөнгө оруулалт хийж чадсан билээ. Харин сүүлийн нэг жилийн дотор Зуучлах товчоо-г тойрсон хэл ам тасрахаа байж, төрийн томчууд ч энэ асуудалд хутгалдах болсон. Тэр тусмаа өнгөрсөн 11 дүгээр сарын эхээр төрийн түшээдийн гэх дарамт хэрээс хэтэрч, Зуучлах товчоо-ны даргыг насан эцэслэх хүртэл асуудлыг хурцатгасан. Ингээд дахиад л өрх толгойлсон эмэгтэй нэгээр нэмэгдэж, гурван хүүхэд ааваасаа хагацсан. Гэвч асуудал үүгээр дуусахгүй нь бололтой. Нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн, гэ¬рээ манаж хоцорсон бэлэвсэн эмэгтэйгээр төр наадаж эхэллээ.

Учир нь Зуучлах товчоо-г төр давамгайлсан статустай болгож, 5149-ээр баталсан ч маргааныг намжаах гэсэн зүгээр л шоу байсан бололтой. 2007 оны хоёрдугаар сарын 9-нд НХХЯ-ны дэд сайд Чинзориг, Зуучлах товчоо-ны дарга Энх нарын гарын үсэг зуралцсан гэрээ өнөөг хүртэл хэн хэнд нь байдаг л болов уу. Харамсалтай нь тун удалгүй Зуучлах товчоо-нд арай гэж үлдсэн 49 хувийг Монгол ньюс компанитай хувааж эзэмших талаар НХХЯ-наас мэдэгдэл өгсөн ажээ. Мэдээж өдий хүртэл хөл дээр нь босгосон Зуучлах товчоо-ны зүгээс уг асуудлыг зөвшөөрөөгүй гэнэ. Тиймээс төр дараагийн алхамаа хийж, Зуучлах товчоо-ны даргаар дипломатч Гомбосүрэнгийн хүү Билэгсайхан хэмээх нөхрийг хаанаас ч юм олж тавиад зогсохгүй 100 хувь төрийн эзэмшлийнх болгосон хэмээн хэвлэл мэдээллээр цацсан. Харин Зуучлах товчоо-нд өгөх ёстой байсан 49 хувийг тендерт оруулах гэж байгаа сураг гарлаа. Бидэнд ирсэн баттай эх сурвалжийн мэдээлснээр тендер нэртэй уг шоугаар Монгол ньюс компани Зуучлах товчоо-ны 49 хувийг эзэмших юм гэнэ.

Мөн шинэхэн даргаар томилогдоод байгаа Билэгсайхан нь Монгол ньюс компани цаашлаад Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүн ажээ. Гэнзтхэнжэмч үл таних Билэгсайхан гэдэг эрийг Зуучлах товчоо-ны даргаар тавьсан нь бас л учиртай. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Оюунхоролыг тус байгууллагын даргаар тавих сураг гарсан ч Багабандийн хүн гэсэн булхай нь илэрсэн учраас болиулсан. Иймд хэн ч үл таних эрийг Зуучлах товчоо-ны даргаар тавьж, ээлжит жүжгээ эхлүүлсэн бололтой. Тэгэхээр Монгол ньюс компани, тэр дундаа ноён Н.Багабанди Зуучлах товчоо-ны нууц ноёноор тодрох шиг боллоо.

Өглөөний сонин 58 /123/

С.Бэлэгмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button