МАХН-ын байр 100 манаачтай болно

Өнгөрөгч амралтын өдөр ХЗХ-ны хохирогчдын төлөөлөл, Монголын хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хурлын гол зорилго нь өнөөдөр Ганц худаг-ийн урьдчилан хорих төвийн хурлын зааланд болох Бүтээн байгуулалт хөгжлийн сан, Төгс эрдэнэ, Нэмэгдэх ундрага ХЗХ-ны эздийг шүүх хурлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн явдал байлаа. Дээрх гурван хоршооны шүүх хурал шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшлогдсон. Гурван сарын 12-нд болох байсан хурлын дараа хурлыг даргалагч Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр нарМанай шүүх хурлын заалны багтаамж бага, гэсэн ч дараагийн удаа заалыг томруулах талаар ярилцана. Хамгийн гол нь тайван байж хамтдаа гарц хайцгаая гэсэн нь хохи-рогчдод жаахан ч гэсэн горьдлого төрүүлээд байсан аж. Гэвч шүүх хурал болохоос долоо хоногийн өмнө хохирогчид Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатартай уулзахад Шүүх хурлыг өөр том зааланд хийе гэхээр маш их мөнгө шаардагдана.

Бидэнд мөнгө байхгүй учраас хурлыг Ганц худаг-аас өөр зааланд хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн гэнэ. Дээрх гурван ХЗХ-ны хохирогчид бүгд л шүүх хуралд оролцож үгээ хэлэхийг хүсэж байгаа тул өөрсдөө байр хайхаар болж, МАЧХ-ын тэргүүн Г.Баасантай уулзахад Манай хурлын заал 300 хүний багтаамжтай. Хүйтэн гэхгүй бол өдрийн 30 мянган төгрөгөөр хурлаа хийхийг зөвшөөрсөн. Бид хурлыг таван хоног болно гэж тооцоод ардчилсан намаас 150 мянган төгрөг гуйсан. Ядарсан биднийг Ардчилсан намынхан ойлгож, мөнгө өгөхөөр болсон. Бид энэ тухайгаа Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатарт хэлэхэд Бид энэ талаар ярилцаад 18 цагаас хариу өгье гэсэн. Гэтэл оройн 18 цаг болоход нарийн бичгийн дарга хүүхнээрээ Хурлыг товлосон газраа хийхээс өөр аргагүй гэсэн хариултыг өгүүллээ. Биднийг төр үнэхээр басамжилж байна. Тэр ганц худагт нь очиход талдаа 2500 төгрөг хурал дөрвөөс тав хоног үргэлжилнэ гэхээр мөнгөө бүгдийг нь луйварчдад алдсан бид яах билээ. Мөнгө нь яахав гэхэд тэр зааланд нь 30 хүрэхгүй хохирогч багтвал их юм. Гэвч төр үнэхээр биднийг дийллээ. Хурал ирэх даваа гаригт Ганц худаг-т болдгоороо болно. Гэхдээ бид ямар ч гэсэн тэр шүүх хуралд очно, оролцоно гэсэн бодолтой байгаа хэмээж байлаа.

ХЗХ-ны хохирогчдын түр хорооны тэргүүн Д.Туяагийн ярьж байгаагаар бол Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хэрэг тэр чигээр томчуудын тоглоом. Хоршооны эзэд болох Б.Баттөр, Б.Энхтөр нар бидний мөнгөнөөс томчуудад харамгүй зээл болон хандив олгож байсан юм билээ. Тэд шүүх хурлын үеэр бүгдийг дэлгэнэ гэсэн учраас дээрээс шүүх хурлыг зориуд Ганц худаг-т хийж мэн сэтгүүлчдийг огт оруулж болохгүй гэсэн заавар өгсөн байна лээ гэсэн мэдээллийг ч бас сэтгүүлчдэд хүргэсэн.

Мөн энэ хэвлэлийн бага хурлын үеэр хохирогч Х.Оюунцэцэг Төр биднийг хүн гэж үзэхгүй байна гээд тэднийг хохирогч болгосон МАХН-ын байранд 100 хохирогч хугацаагүй суулт зарлах болсныг мэдэгдлээ.

Тэд суултаа хаврын чуулганы нээлтээр буюу дөрөвдүгээр сарын таванд эхлэх бөгөөд хэзээ бидний мөнгийн өгнө тэр цагт л суултаа зогсооно хэмээн өгүүлж байна.

Ямартай ч дээрх гур¬ван хоршооны шүүх хурал шүүхийн товлосон газар буюу Ганц худаг-т болох нь тодорхой боллоо. Харин МАХН-ын байр ирэх сарын тавнаас ХЗХ-ны хохирогчдоор үүдээ мануулах нь ээ.

Бид шүүхийн хурлын явцыг газар дээрээс нь сурвалжлан хүргэх болно.

Өглөөний сонин 58 /123/

Х.Нам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button