Ашигт малтмалын хуулийг утгаар нь боловсруулах шаардлагыг УИХ-д өргөн барьжээ

Хэдий түүний үхлийн талаар олон янзын таамаг тухайн үедээ гарч, ойр дотныхон болоод ард түмний дунд хорлогдчихлоо гэсэн яриа явагдаж байсан. Гэвч хэн хэн нь талийгаачийгаа хүндэтгэх үүднээс энэ яриаг тэгсхийгээд намдаасан билээ. Харин түүнээс хойш бүтэн нэг жилийн нүүр үзэж анд нөхөд, ах дүүс, хамтран зүтгэгчид нь түүний дурсгалыг хүндэтгэн өнөөдөр хүндэтгэл үзүүлэх гэж байна. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааны хүрээнд 12 цаг 30 минутаас Алтан-Өлгийд талийгаачийн шарилд цэцэг өргөж үдээс хойш дурсамж уулзалтыг зохион байгуулах аж.

УИХ-д сонгогдон Монголын улс төрд хүчин зүтгэсэн хугацаа түүний хувьд богинохон ч гэлээ монгол хүн бүрт газар шороо, эх орон гэдэг ямар үнэтэй болохыг ойлгуулж, ашигт малтмалын салбарт төрийн бодлого алдагдаж, цөөн тооны эрх мэдэлтнүүд харийнхны эрх ашигт хэт үйлчилснээс монголын ард түмний язгуур эрх ашиг хохирч буйг тэрээр анх илчлэн, цуглаан зохион байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буй Миний монголын газар шороо хөдөлгөөн-өө байгуулж байсан түүхтэй. Тухайн үөд түүнийг хүлээн зөвшөөрөх хүн тун цөөхөн байсан ч өнөөдөр газар шороо, ашигт малтмал гэдэг үгийг хүн бүр ойлгож адаглаад тэрхүү эрх ашгийн төлөө дуугарах хүн олширсон нь түүний богинохон насны гавьяа байсан гэдгийг хамтран зүтгэгчид нь дуу нэгтэйгээр өгүүлж байна.

Талийгаач гишүүний анх санаачилснаар өнгөрсөн оны долоон сард Ашигт малтмалын тухай хууль батлагдсан хэдий ч үндсэн чиг үүргээсээ хазайж ард түмний эрх ашигт жинхэнэ утгаараа нийцэхгүй байгаа тул уг хуулийг эсэргүүцсэн өргөх бичгийг Миний монголын газар шороо хөдөлгөөнөөс УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд энэ сарын 26-нд байгуулахаар зэхэж буй тогтвортой байдлын гэрээг ч хүчтэй

эсэргүүцнэ хэмээн тус хөдөлгөөнийхөн сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Өглөөний сонин 58 /123/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button