УИХ-ын даргын айлчлал өндөрлөв

Мөн өдөр Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Йан Кауслей болон Хууль тогтоох зевлөлийн дарга хатагтай Мередит Бургман нар хүндэтгэлийн зоог барьсан байна.

Айлчлалын төгсгөлд Монгол Улсаас Австрали улсад суугаа өргөмжит консул ноён Питер Слоуны УИХ-ын дарга, гишүүдииг хүндэтгэж хүлээн авалт хийв. Тус арга хэмжээний үеэр Сидней хотод суралцаж байгаа оюутнууд болон Монгол иргэд УИХ-ын даргатай уулзаж, амьдрал ахуйгаа танилцуулжээ. Ц.Нямдорж тэдэнд сурлага, ажлын өндөр амжилт гаргахыг ерөөлөө.

Ийнхүү УИХ-ын даргын Австрали Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилт-тай өндөрлөж, уулзалт ярианы дүнд Монгол Улс, Австрали улсын парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр улсын харилцаа идэвхжин өргөжих шинэ боломж нээгдлээ.

Шинэ Зеланд, Австрали улсад албан ёсны айлчлал хийсэн УИХ-ын дарга тэргүүтэй парламентын төлөөлөгчид 24-нд эх орондоо ирлээ.

Төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, Гадаад хэргийн сайд Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, зөвлөх Д.Сандаг-Очир, Б.Бат-Эр-дэнэ нарын албаны хүмүүс угтсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button