Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Тэрээр Засгийн газрын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон хийж гүйцэтгэх ажлыг ард иргэдэд та-нилцуулж, зарим шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Арвайхээр Баянхонголын чиглэлд хатуу хучилттай авто зам барих, Алтай хотыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбох, Улиастайн захиргааны барилгыг шинээр барих зэргийг иргэдийн саналын дагуу шийдвэрлэхээр болов. Энэ үеэр хангайн нурууны салбар уулын хамгийн өндөр оргилын нэг Даян хайрханд гарч хүндэтгэл үзүүллээ. Тус хайрханд даатгуулсан төр, ард түмний ажил үйлс гурван жилдээ алзахгүй хэмээн нутгийнхан сүсэглэдэг аж. Ерөнхий сайд өнөөдөр Төв аймгийн Лүн, Эрдэнэсантын чиглэлд барих автозамын нээлтэд оролцоод нийслэлд ирнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button