Авилгатай тэмцэх газар ажлаа эхэллээ

Саяхан төрийн албан хаагч дын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх талаар семинар зохион байгуулсан байна. Улсын хэмжээн, 39 мянган төрийн албан хаагчийн хөрөнгө орлогьи мэдүүлгийг авч, 5000-ынх нь мэдүүлгийг Авилгататай тэмцэх газарт хадгалж байх юм байна. Энэ нь мэдээж төрийн дээд болон зарим дунд тушаальн албан хаагчдын мэдүүлэг байх бололтой. Тухай мэдүүлгиин дагуу шаардлагатаи тохиолдолд нарийвчлан шалгалт хийх нь тус газрын үндсэн үүргийн нэг байх аж.

Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнгийн мэдээлснээр хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргаж өгсөн бол албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авах бөгөөд цаашилбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулга бүхий хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ.

Төрийн өндөр албан тушаалтны орлогын мэдүүлгийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэж, цахим хуудсанд баирлуулах боловч үл хөдлөх эд хөрөнгө зэргийг нэг бүрчлэн зарлахгүй юм байна.

Энэ үеэр Хонгконгийн олон улсын зөвлөх Тони Квок нэгэн чухал зүйлийг сануулан хэлсэн. Авилга угаасаа буурахгүй гэсэн санаа бодол олон нийтэд давамгайлсан байх нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад маш их саад тушаа болдог гэж тэрээр авилгатай тэмцэх газарт ажилласан 30 орчим жилийн туршлагаасаа хуваалцсан юм. Мөн Авилгатай тэмцэх тухай хуульд зарим заалт, тухайлбал, хууль бусаар баяжих зэргийг авилгын гэмт хэрэгт хамруулаагүй байна гэж шүүмжилж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button