Ганц бие эрчүүд муухай ааштай байдгийн учир нь…

Уг сэтгуулийг монгол хэлээр орчуулж, хоёр дахь жилдээ хэвлэн гаргаж байна. ОХУ-ын 2005 оны Шинжлэх ухаан, танин мэдэхүй-н оны шилдэг сэтгүүл Знание-Сила-г орчуулж, Эрдэм-Их хуч компани эрхлэн гаргаж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү ивээн тэтгэж буй аж. Оросын тэргүүн хүмүүстэй зэрэгцэн уншигч та Знание-Сила-гийн хорвоогийн сонин хачнаас сонирхоно уу.

УРСДАГГҮЙ ЗАЙРМАГИЙН НУУЦ ТОМЬЁО

Исландын эцэг, эхчүүд хүүхдийнх нь дуртай иштэй зайрмаг хайлж урсаад бохирдуулна гэж айхааргүй боллоо. Худалдаанд удахгүй гарт бус аманд хайлдаг жимсний мөсөн зайрмаг гарах гэнэ. Гүзээлзгэнийн амттай, хайлдаггүй зайрмагийг маш ховор технологиор бүтээсэн бөгөөд үйлдвэрлэгчид нь ч үүнийгээ маш нууцалж байгаа юм байна. Гаргаж авсан тусгай томьёоны ачаар уг амттан гарын хуруу дагаж урсахгүй, дусаж хувцас бохирдуулахааргүй болох гэнэ.

Уг жимсний мөсөн зайрмагийг хайлуулахад жимсний цэлцэгнүүр болон хувирах боловч анхныхаа хэлбэрийг алддаггүй байна.

ТЭНГЭРТ ХЭДЭН ОД ГЯЛАЛЗАНА ВЭ

Австралийн одон орон судлаачид тэнгэрт гялалзах оддын тоог тооцеон гээд бод доо! Тэд шөнийн тэнгэр дэх гэрлийн хэмжээг тодорхойлоод үүнийгээ нэг одны дундаж гэрэлтэлтэд хуваажээ. Үүний үр дүнд 70 секстильон буюу ардаа хорин хоёр тэгтэй 70-ын тоо гарна. Гэхдээ энэ нь зөвхөн дуран авайгаар харагдаж буй оддын тоо шүү.

АЖИГЛАГЧ ЗАНГИА

Италид үйлдвэрлэсэн гоёмсог торгон даавууны цаанаас зангианд суурилуулсан жижигхэн видео камер таныг нэвт шувт ажиглана. Энэ бичил төхөөрөмж нь ердөө нэг мм-ийн өргөнтэй бөгөөд зангианы зангидсан хэсгийн доохноос нүдэнд үл анзаарагдам байдлаар цухуйна. Пиджакийн халаасанд байрлуулсан тэжээлтэй ердөө хоёр нарийхан цахилгааны утас холбоно. Энэ гайхамшигт техникийг эзэмшихийн тулд Лос-Анжелес дахь Прайвеси Коннекшн компанид захиалга өгч, зангиагаа илгээхэд л хангалттай. Тэнд шаардлагатай бүхнийг нь суурилуулаад өгнө. Тус компанийн менежер Мэл Вайсберг энэ зорилгод жигд хээтэй бараан өнгийн зангиа хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь ийм өнгө будалттай зангиа таны нууцыг бусдын нүднээс илүү сайн далдалж чаддаг гэнэ.

НИКОТИНЫ ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХӨХӨВЧ

Японы инженерүүд тамхидалттай тэмцэх тэмцэлд ханцуй шамлан орлоо. Тэд энэ ажилдаа бүтээлчээр хандаж, тэмцлийн гол зэвегээрээ эмэгтэй хүний дотуур хувцсыг сонгожээ. Хөхөвч, дотоожинд нь ууршихаараа тамхи татах дуршлыг бууруулдаг бодис шингээжээ. Үүний зэрэгцээгээр материалыг титаны ислээр боловеруулсан нь тамхины үнэр, утаа шингээхгүй болгосон. Энэ шинэ бүтээгдэхүүн нь тамхи татдаггүй эмэгтэйчүүдийн дунд эрэлттэй байх болно. Учир нь тэд энэ нууц зэвсгиинхээ тусламжтаигаар тамхинд дуртай хань ижлээ муу зуршлаас нь салгах болно шүү дээ.

ГЭРЛЭЛТ АШИГТАЙ

Саяхан Их Британид явуулсан судалгаагаар гэр бүлтэй байх нь ашигтай болохыг баталжээ. Уорик хотын их сургуулийн ажилтнууд ганц бие болон гэр бүлтэй тэтгэврийн хүмүүсийн дунд хийсэн санал асуулгын дүнг нэгтгэснээр, ганц бие эрчүүд эрүүл мэндийн асуудалтай бөгөөд сайхан зантай байх нь ховор байдгийг олж тогтоожээ. Тэдний төлөө санаа тавих хүнгүйгээс болж эрүүл мэндээ анхаарахгүй гаргууд нь хаяснаас ийм болдог гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button