Ц.Гомбосүрэн гуайн гаргасан санаачлагыг дэмжицгээе, монголчууд аа

Тэрээр олон хэрэгтэй ярьсны дотор Монгол орны хөгжилд амин чухал нэгэн сэдвийг хөнджээ.

Бид олон жил Эгийн голын усан цахилгаан станцыг барих тухай ярьж маргаж, улстөржиж, удаа дараагийн сонгуулийн гол шоу болгосоор, одоо бас нэгэн сонгуулийн өмнө тулж ирлээ. Эгийн голын усан цахилгаан станцыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гарч дээр дооргүй л хөөцөглөж, энэ ажил руу ханцуй шамлан орох гэж байна. Гэтэл Ц.Гомбосүрэн Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлын талаар монгол хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулж, засаг төрөөс зайлшгүй эргэж харах шаардлагатаи санал тавилаа. Хэчнээн хөнгөлөлтэй байсан ч зээлийг, хүүгийн хамт төлж л таарна. Гэтэл экологийн бөөн хохиролтой, эдийн засгийн үр дүн нь сайн харагдахгүй байгаа энэ төслийг хэрэгжуүлэх хэрэгтэй юм уу, энэ хэнд ашигтай юм бэ. Харин үүний оронд техник, технологийн хувьд шийдэгдэж, улс орон болган өөрийн боломжоо ашиглан тэмүүлж байгаа атомын эрчим хүч рүү монголчууд бид яагаад зорьж болохгүй гэж.

Орчин цагийн үйлдвэрийн технологийг хаанаас ч автоматаар удирддаг болчихлоо. Хамтран ажиллах түншүүд эхнээсээ олдож эхэллээ. Түүхий эдийн нөөц нь бэлхнээ байна. Юу дутаж байна гэхэв дээ. Одоо ганцхан төрийн тууштай бодлого, монголчуудын нийтлэг эрмэлзэл, шуналгүй сэтгэл л дутаж байгаа бус уу.

Эгийн голын усан цахилгаан станц барих шийд-вэрийг цуцалж, жаахан алсыг харсан бодлогод Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, эх орондоо хайртай хэн боловч үнэн сэтгэлээсээ анхаарлаа хандуулаасай билээ. Ц.Гомбосүрэнгийн дэвшүүлсэн саналын талаар нухацтай ярилцаж, түүнийг дэмжицгээе, монголчууд аа!

Том-Олхонуд Ж.БЯМБАДОРЖ


Хайрлах юмаа хайрлаж, хийх юмаа л хийе

Гомбосүрэн гуай их зөв бодолтой хүн байна. Ухаантай ч үг хэлсэн байна. Манайханд сэтгэл их дутах юм. Зөвхөн өөрөө яаж энэ насаа өнгөрөөх вэ л гэж. Тэртээ тэргүй хүн ганц л амьдрана. Тэгэхээр амиа бодож хувийн жаргалаа хөөгөөд тэр хүн юунд хүрэх вэ дээ. Хүний хийж бүтээсэн зүйл л тухайн хүнийг мөнхжүүлж байдаг шүү дээ. Улс орон, үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө юу хийх вэ гэдэг маш чухал! Монголчууд үндсэрхэг үзэлтэй байх ёстой, Тэгж байж гэмээнэ бид илүү ихийг хожих болно. Энэ бол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зүйл биш! Сэтгэл ханамж байхгүй бол тэрбум доллар ч байгаад хэрэггүй. Бидэнд сэтгэл зүрх, эрхэмлэх нандин зүйл байхгүй байсан бол одоо Монгол улс гэж оршин тогтноо гэж үү.

БЗД II хороо Г.ПҮРЭВЖАВ


УЦС барихын хөдөлгөөн өрнүүлье

Ц.Гомбосүрэн гуайн ярилцлагыг уншлаа.

Эгийн голын УЦС-ын төслийг зогсооё, Монголчуудаа. Хөдөлгөөнүүд үүн дээр л дуугарах хэрэгтэй байна. Улс эх орондоо та нар одоо л хэрэгтэй. Байгалийн баялгаараа дэлхийд гайхагддаг ч усны нөөц багатай орон шүү дээ. Ийм байж тэнд усан цахилгаан станц бариад усаа, гаэраа, түүх соёлын дурегалаа сүйтгэвэл хожим харамсаад ч нэмзргүй. Харин ч гаднаас ус худалдан авч баялгаа өгөх байдалд л орох байх даа.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ИРГЭН Б.ЛХАГВАЖАВ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button