Google ажилтнууд зөвхөн дугуй унана

Энэ арга хэмжээний дагуу компаний бүх ажилтан, албан хаагчид нь ажилдаа явахдаа зөвхөн дугуй унаж байхаар болжээ. Дугуй болон хамгаалтын дуулгыг Google-нь Raleigh компанид хийлгэж, ажилтнууддаа үнэгүй тараах юм байна.

Эхний ээлжинд Европ, Ойрх Дорнод, Африкт ажилладаг Google-ийн 1200 байнгын ажилтан албан хаагчид дугуйг авна.

Үүнээс өмнө нь АНУ-д хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станц барих замаар байгаль хамгаалах ажилд хувь нэмэр оруулахаар болсноо Google мэдэгдэж байсан юм. Энэхүү цахилгаан станц нь Google-ийн цахилгааны хэрэгцээний 30 хувийг хангах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button