10 жилийн дараа интернэт нь World of Warcraft-шиг виртуал ертөнц болно

Үний ачаар томоохон байгууллагуудын салбар офисуудын ажилтнууд нь нэг виртуал өрөөнд цугларч, хурал зөвлөгөөн, уулзалтыг яг л бодит өрөөнд байгаа мэтээр явуулах боломжтой болох зэргээр одоогийнхоос олон талаар давуутай болох юм байна.

Ийм сүлжээний программ болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн техник тусламжийг одоогийнхтой адил утас, эсвэл имэйлээр бус харин виртуал туслахуудыг ашиглан гүйцэтгэнэ.

Гэхдээ энэ бүхний биеллээ олохын тулд программчин, провайдерүүд нь тун шаргуу ажиллаж, HTTP протоколоос илүү боловсронгуй, аудио, видео болон дараагийн арван жилд шинээр гарах мэдээллийг дэмждэг протоколд шилжих, хамгийн алс бөглүү газар оршин суудаг хэрэглэгчийг ч интернэтэд хурдан бөгөөд чанартай холбогддог болгох ёстой аж.

Хэдэн жилийн өмнө броузерүүд нь зөвхөн зураг, тексттэй л ажилладаг байсан бол өнөөдөр Jaүa, ActiүeX, Ajax зэрэг технологийг ашиглан үйл ажиллагаанхаа хүрээг тэлсэн. Тэгвэл 10 жилийн дараа броузерүүд нь хэрэглэгчийг таньж, виртуал аватарыг нь 3D интернэтэд дамжуулан, бусад виртуал хэрэглэгчдээс мэдээлэл хүлээн авдаг болно. Товчхон хэлэхэд хэрэглэгчдэд зориулан хэрэглэгчдийн өөрсдийнх цогцлон бүтээж байх интернэт нь ирээдүйн интернэт юм гэж дүгнэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button