IBM оптик чип бүтээжээ

Ийнхүү шинэ технолог ашигласны хүчинд шинэ чипний хурд нь уламжлалт зэс холболттой чипнээс 8 дахин өссөн гэдгийг бүтээгчид нь онцолжээ. Энэ чип нь секундэд 160 сая бит дамжуулах чадвартай гэж IBM нотлож байгаа ажээ.

Хэрэв ийм бол HD (High Defenition) форматтай цаг гучин минутын дундаж кииног секунд хүрэхгүй хугацаанд дамжуулах чадвартай гэсэн үг. Гэтэл одоогийн өргөн хүрээтэй гэрийн сүлжээг ашиглавал 160 Гб мэдээллийг хагас цагаас багагүй багагүй хугацаа зарцуулна. Дулаан бараг ялгаруулдагүй нь шинэ чипний бас нэгэн давуу тал гэнэ.

Энэ технологоор бүтээгдсэн чип нь өндөр нарийвчлалтай рентген зураг, дэлхийн газрын идэвжлийн талаар мэдээллийн анализ шууд дамжуулах, сүлжээг хэт ачаалалгүйгээр киног онлайнаар үзүүлэх зэрэг ирээдүйн сүлжээний интерфейсийн үндэс нь болно гэж бүтээгчид нь үзэж байна.

Ойрын хугацаанд компани нь оптик чипээ мейнфрэйм зэрэг томоохон тооцоолон бодох системд суулгах төлөвлөөгөтэй байгаа юм байна.

1,5-2,5 жилийн дараа шинэ чип дээр суурилсан олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн гарна гэж бүтээгчид нь үзэж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button