Америкийн таван цэрэг амь үрэгджээ

Дияла мужид цэргийн эргүүлийн явах замд хүчтэй бөмбөг тэсэрсний улмаас дөрвөн цэрэг алагдаж, хоёр нь шархадсан бол Багдад хотноо бас нэгэн бөмбөг дэлбэрч нэг цэрэг алагдаж, хоёр нь шархадсан байна.

Үүнээс гадна Багдадын суннитууд оршин суудаг хороололд хүчтэй буудалцан болсон байна. Босогчид Иракийн армийн цэргүүд рүү гал нээсний улмаас энгийн номхон хоёр хүн алагдаж, дөрөв нь шархаджээ.

Иракт амиа алдсан америкийн цэргүүдийн тоо 3239 болсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button