Л. Эрдэнэбулган найруулагчийн Чингис хаан Монгол цустай байна

Тэгвэл өнөөдөр Чингис хаан киноны найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган тэргүүтэй уран бүтээлчид сэтгүүлчдтэй уулзан киноны явцыг танилцууллаа. Эхний анги буюу Үхэж үл болно-Чингис хаан уран бүтээлд Монголын ард түмэн, Их Монгол 800 сан болон төр засгийн дэмжлэг, хандиваар хийж байгаа аж. Төрийн зүгээс 480 сая төгрөг хандив болгон өгсөн байна. Уг киноны зохиолын эхийг СТА зохиолч С.Жаргалсайхан бичиж, ерөнхий найруулагчаар нь УГЗ Л.Эрдэнэбулган, зөвлөх найруулагчаар X. Дамдин нар ажиллаж байгаа бол 1-р найруулагчаар Д.Золбаяр, зураглаачаар Ш.Даваадорж, компьютер графикчаар Ч.Уудам, Ч.Ерөөлт, дууны техникчээр н.Мөнхбат нарын залуус ажиллаж байгаа аж.

Чингис хаан киноны найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган киноны талаар ийнхүү ярьж байна.үideo1

Энэхүү кинонд нийт 40 орчим түүхэн болоод уран сайхны дүр гарах бөгөөд манай тайз дэлгэцний чадварлаг уран бүтээлчид тэдгээр дүрийг амилуулаж байгаа юм байна. Тухайлбал Чингис хааны дүрийг Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Жамухын дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва бүтээж байгаа бол Өэлүн эхэд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Н.Сувд, Хасарын дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Даридайн дүрд гавьяат жүжигчин Г. Мягмарнаран, Бөртэ хатанд СТА жүжигчин И.Одончимэг, Хулан хатанд СТА жүжигчин Д. Мөнхзул, Боорчид СТА жүжигчин Г.Золбоот, Тэв тэнгэр бөөгийн дүрд СТА жүжигчин Д.Бямбацогт нар тоглож байгаа аж.

Их монгол улсыг байгуулсан түүхт Чингис хааны дүрийг бүтээж буй Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатарын ярианд анхааралаа хандуулна ууүideo2Өнгөрсөн 2-р сарын 8-нд өвлийн зураг авалт албан ёсоор эхэлсэн бөгөөд Сонгино, Туул голын орчим Тэрэлж, Горхид хэд хэдэн объектуудын зураг аваад байгаа аж. Сүүлийн үеийн дэлхийн дэвшилтэд техинологийн аппарат техникийг ард түмний хандив тусламжаар Хонг-Конг улсаас авч ирсэн байна.

Чингис хаан киноны 1-р найруулагч Д.Золбаяр техник хэрэгслийн талаар ийнхүү ярьж байна.үideo3Дараагийн зураг авалт Булган, Сэлэнгэ аймагт хийгдэхээр төлөвлөгдөж бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Сүүлийн 2 ангийн зураг авалтыг Дундговь аймгийн Их газрын чулуу, Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл, Дорнод аймгийн Мэнэнгийн тал, Говь Алтай аймгийн Шаргын говь, Булган аймгийн Бугат, Баян Өлгий аймгийн Алтай таван богд, Ховд аймгийн Их нууруудын хотгор, Сүхбаатар аймгийн Дарьганга зэрэг байгалийн үзэсгэлэнт газар авахаар төлөвлөж байгаа аж. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, газар нутгаа давхар сурталчилах зорилго өвөрлөж дээрхи газруудад кино зураг авалтаа хийж гүйцэтгэж байгаа аж.

Чингис хааныг хурцалж, андын нөхөрлөлд андгай тавьсан Жамухын дүрийг бүтээж буй АЖ П.Цэрэндагваүideo4Уран бүтээлчид цаашид гадаад харилцаагаа өргөжүүлэх үүднээс Хонг Конг, Тайван, АНУ зэрэг орнуудын киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах талаар гэрээ хэлэлцээр хийж эхний үр дүнгээ гаргаад байгаа гэнэ.

Үхэж үл болно-Чингис хаан кино ирэх 11 сарын сүүлээр үзэгч та бүхэнтэй учран золгох гэнэ. Япон Монголын хамтарсан Бөртэ чоно Чингис хаан киног бодвол илүү түүхт ойр кино болно гэдэгт итгэж байна. Монгол цусны хүмүүс дунд нь ажиллаж байгаа болохоор эцэг өвгөдийн цус, түүхийг сарниулахгүй бизээ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button