Yндсэн хуулийн цэц өөрөө хуулиа зөрчиж байна

Тэгвэл байгууллагын хараат байдлыг болон өөрсдөө хууль зөрчиж байгаа талаар үндсэрхэг үзлийн Хөх монгол бүлгэмээс мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр өглөө 10.30 минутанд тус бүлгэмийнхэн Монгол улсын үндсэн хуулийн цэцэд өргөдлөө гаргасан бөгөөд тус гаргасан өргөдөлдөө үндсэн хуулийн цэцэд хууль зөрчиж байгаа олон үйлдэл байгааг нэрлээд нэр бүхий хоёр гишүнийг нь хууль зөрчсөн баримт материалыг хамтатган хүргүүлэсэн байна. Өнөөдөр үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн 65-р зүлйийн 2-т зааснаар Yндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй байх ба тэдний гурвыг нь ерөнхийлөгч, гурвыг нь дээд шүүхийн дарга, гурвыг нь УИХ-ын дарга санал болгон оруулна гэсэн заалтыг ноцтойгоор зөрчин 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн үндсэн хуулийн цэцэд зөвхөн хуульч мэргэжилтэй хүн байх ёстой байтал уул уурхайн болон түүхч мэргэжилтэй хүмүүс байгаа нь үндсэн хуулийн цэцийн эрх бзүрэн хэрэгжих боломжгүй гэнэ.

Энэ талаарх Хөх монгол бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбат ийн ярьж байна

үideo1

Энэ талаарх мэдэгдлийг Монгол улсын ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, Дээд шүүхийн дарга нарт хаяглан хүргүүлэсэн байна. Хэрвээ энэ талаар тодорхой асуудал дэвшүүлж, үндсэн хуулийг үөрчисөн асуудлаа хүлээхгүй бол үндсэн хуулийн гишүүдийн талаар цуглууасан баримт материалыг нийтэд ил болгоно хэмээн амалсан. Мэдэгдлийг хүлээн авах хугацаа хуулийн дагуу 14 хоног, энэ хугацаанд дээрх нэр дугдасан гишүүдийн нэрийг буцаан татаж авах ёстой гэсэн.

Хөх монгол бүлгэмээс дээрх гурван төрийн түшээдэд илгээсэн мэдэгдлийг бзүрэн эхээр нь хүргэж байна.

ХӨХ МОНГОЛ БҮЛГЭМ-ийн МЭДЭГДЭЛ

2007 оны 03 сарын 26

№-10

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР,

МОНГОЛ УЛСЫН УИХ-ын ДАРГА Ц.НЯМДОРЖ,

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА нар танаа

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн Хууль нь Монгол Улс, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа бөгөөд ямар ч цаг үед хэн ч Монгол Улсын Үндсэн Хуулийг гүнээ хүндэтгэн сахиж явах учиртай.

Хэрвээ Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчсөн ямар нэг асуудал гарвал түүнийг нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц хянан засаж залруулан Үндсэн Хуулийг чандлан сахиулах учиртай.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн Хуульд заасан журмын дагуу хууль мэргэжилтэй, өндөр ёс суртахуунтай есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн есөн гишүүн-ний гурвыг нь УИХ, гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, гурвыг нь Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд нь Үндсэн Хуулийг сахиулах үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн улс төрийн хүчин, амин хувийн элдэв сонирхол зэрэгт бус гагцхүү Үндсэн хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулах журамтай.

Гэтэл өнөөдрийн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 65-р зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчин байгуулагдсан байна. Иймд

Нэгд-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дзрга, Улсын Дээд шүүхийн дарга нар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд хүн санал болгон УИХ-д оруулахдаа танил тал, нам, хувийн эрх ашгийг бодолцон Монгол Улсын Үндсэн Хуулийг ноцтой зөрчсөн хүмүүсийг оруулдагаа больж, аливаа ажил үйлдээ Монгол Улсын Үндсэн Хуулийг баримтлан ажиллаж байна уу?

Хоёрт-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Улсын Дээд шүүхийн дарга нар та бүхэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд өөр өөрсдийн зүгээс санал болгон оруулсан зарим нэр бүхий хүмүүсийнхээ үндсэн мэргэжил, улс төрийн байр суурь, ёс суртахууныг нь дахин нягтлан шалгаж Үндсэн хуулийг зөрчиж оруулсан хүмүүсээ буцаан татан авч Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийг шударга, өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн хуульч хүмүүсээр бүрдүүлж өгнө үү?

Хөх Монгол бүлгэм-ийн зүгээс тавьсан энэ саналыг нэн даруй авч хэлэлцэн шийдвэрлэж өгөхгүй бол бид Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдтэй холбоотой баримтуудыг дараачиин удаад олон түмэнд ил гарган танилцуулж тэмцлиин өөр хурц арга замыг сонгон авах болно

Хөх монгол бүлгэмийн тэргүүн …..Хон Хэрээдийн Б.Энхбат гэжээ.

Үнэхээр л үндсэн хуулийг хамгаалж, үг үсэг бүрийг нь чандалан мөрдөх ёстой үндсэн хуулийн цэц нь ийм эндэгдэл гаргаж байхад бусад төрийн түшээд яагаад ч хууль дүрмээ сахиад байх албагүй мэт. Энэ байдалд хэн бүхний нүдэн пээр ил байсаар байтал хэн ч дуугарахгүй байгаа нь эмгэнэл…

/Оллоо.МН/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button