XX зууны дуунууд-25 шилдэг дууны концерт болно

Энэ жил гуравдахь удаагаа болох гэж буй XX зууны дуунууд-25 шилдэг дууны наадам маань өмнөх концертуудаас мэргэжлийн дуу дуулаачдын дунд уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг байсан бол энэ удаад үзэгч олны хүсэлтээр 25 шилдэг дууг 25 шилдэг дуучид дуулж олны хүртээл болгохоороо онцлог аж.

25-р суваг телевизийн ерөнхий редактор Д.Соёлсайхан тоглолтын талаар ийнхүү ярьж байна.үideo1Энэ удаагийн тоглолтыг бүрэн концерт хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна. Учир нь ХХ-р зуунд шоу тоглолт бус концерт гэсэн ухагдахуунаар бүх зүйл илэрхийлэгдэж байсан. Тэр ч утгаар үзэгч олонд дахин сануулах үүднээс XX зууны дуунууд-25 шилдэг дууны концерт хэмээн нэрлэж байгаа аж.

Хөгжмийн зохиолч Энхбазар энэ удаагийн шилдэг 25 дууг сонгосон бөгөөд чухам ямар үндэслэлээр энэхүү дуунуудыг онцлон авсан талаар тэрээр ийнхүү ярьж байна.үideo2XX зууны дуунууд-25 шилдэг дууны концертонд Униар татсан уулсын дээгүүр, Усны тунгалаг Тамирын гол, Зүүдний говь, Зам дээр гээгдсн цэцэг, Yүлэн цэнхэр хангай, Хөдөө нутаг сайхан, Цэцэгт нугын эрвээхэй, Цэцэгчний хүслэн, Ган зам, Алтан шар зам, Нисэгчийн дуу, Аавдаа, Очоод золгоно доо, Бүүвэйл хорвоо, Саин байна уу ээж ээ, Эхийн дуу, Ээждээ, Дайчдын аяны дуу, Хайрын дуу, Цэнгэлтэй үдэш, Ээжийн бүүвэйн дуу, Дөрвөн улирал хоёр амраг, Тэмээн дээрээс наран ойрхон гэсэн 25 дуу байгаа бөгөөд эдгээрийн МУГЖ-д болон СТА нар дуулах гэнэ. Энэ удаагийн концертийн хөтлөгчөөр Ардын уран зохиолч П.Бадарч, 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгч Э.Номин ажиллах гэнэ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button