Зүгээр л сонс үгийн цаана үг байгаа

Реп, техно чиглэлээр уран бүтээлээ хийж гүйцэтгэдэг Хар сарнай хамтлагийнхан маань энэ удаад 11 дуутай Зүгээр л сонс цомогоо өргөн барьж байгаа аж. Шөнийн охин дууны хоёрдугаар ангийг энэ удаагийн цомогтоо багтааж өгсөн бөгөөд бидний мэдэх шөнийн охин маань хил, хэтэвч дамнасан бүсгүй болсон талаар тэд Хамелеон охин хэмээн дуулсан байх юм.

Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амараатай та бүхнийг уулзуулж байна.үideo1

Анх гарч ирээд сонгосон тэр л имижээ өнөөдрийг хүртэл гээж чадаагүй хоёр залуус маань ирэх 5 сард Сүхбаатарын талбай дээр үндсэрхэг үзлийг тунхаглах гэнэ. Зүгээр л сонс цомог маргаашнаас эхлэн худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд 8 мянган төгрөг юм байна. Төр улсаа гэрэлтэй байлгах үүднээс Төр улс минь гэрэлтээсэй дуугаа цомогын хамгийн эхэнд оруулсан нь онцлог байв. Хэсэг хугацаанд тусдаа уран бүтээл хийж байсан Амараа, Мадай хоёр маань арван жилийн ойн дээрээ ахин нэгдэж Тэнгэрийн доор нум мэт бүрэлдэж буй нь уг цомогоор илэрхийлэгдэж байгаа аж. Их монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойг Хар сарнай хамтлагийнхан ёслол төгөлдөр сүр дуулиан ихтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх юм гэнэ.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button