Нийслэлийн багш нар сургалтанд хамрагдаж байна

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн боловсролын газар Дүрслэх урлаг, геометрийн 5 хоногийн сургалтыг эхэллээ.

Хүүрэд багачуудыг сурган хүмүүжүүлж, ирээдүй рүү нь хөтлөх үүрэгтэй багш нар ийнхүү мэргэжлээ дээшлүүлж, сургалтанд хамрагдаж байгаа нь тэдний улам ихийг мэдэх гэсэн хүсэлтэй холбоотой. Харамисалтйа нь хөдөө орон нутгийн багш нарт ийм төрлийн сураглт семинар дутагдалтай байдаг юм шиг санагдсан.

Гэхдээ энэ төрлийн багш сурган хүмүүжүүлэгч нарт ихээхэн хэрэг болог бөгөөд олон талын мэдлэгтэй, хөрвөх чадвартай багш нар өнөөдрийн нийгэмд чухал байгаа. Тэгэхээр сургалт семинараас багш нар заасан зүйлийг сурахаасаа гадна нэг нэгнээсээ олон зүйлийг сурах боломжтой байдаг хэмээн багш нар ярьж байна. Мөн сургалтанд суугаад олон зүйлийг сурч авахаас гадна кредит цагаа бодуулж, сертификат гардан авах боломжтой гэсэн.

Нийслэлийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй чанартай хүргэх оюуны чадавхитай, материаллаг нөөцтэй, хөгжсөн байгууллага болох зорилготой ажилладаг.

Энэ талаарх Нийслэлийн боловсролын газрын арга зүйч Г.Амарсанаагийн ярианд анхааралаа хандуулна уу

үideo1

Хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэхийн тулд 2 чиглэлээр бодлого үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ чиглэлээр

1. Мэргэжилтэн арга зүйчдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, тэднийг хөгжүүлэх

2. Нийслэлийн ЕБС, цэцэрлэгүүдийн удирдах ажилтан багш нараас сонгон шалгаруулж, нийслэлийн төвшинд сургалт явуулах чадвартай сургагчдыг тусгайлан бэлдэх. Энэ чиглэлээр одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд сургалт явуулах 246 сургагч багш бэлтгэгдээд байна.

3. Нийслэлийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалт арга зүйн зөвлөгөө өгөх, Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр сургалт семинар байнга явуулдаг ажээ.

Тэгвэл 2006-2007 оны хичээлийн жилийн 3-р улирлын амралтаар Нийслэлийн Боловсролын Газраас

3-р сарын 26-аас 30-нд НБГ Дүрслэх геометрийн үндэс хичээл заах арга зүй.

4-р сарын 2-оос 7-нд Компьютер график дизайны сургалт

3-р сарын 26-аас 29-нд Түүх, газар зүйн залуу багш нарт

3-р сарын 26-аас 29-нд Монгол хэл, Уран зохиол

4-р сарын 2-оос 9-нд Математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг багш нарт

3-р сарын 26-аас 29-нд 4, 5-р ангийн багш нарт

3-р сарын 26-аас 30-нд Мэдээлэл зүйн залуу багш нарт сургалт семинарыг явуулж байгаа ажээ.

байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button