Ус ба байгаль орчин хэлэлцүүлэг өндөрлөлөө

Уг хурлын үеэр мал аж ахуйн тулгамдсан асуудал, газар нутгийн цөлжилт, гадаргын усны бохирдол, цагуурын өөрчлөлт, агаарын бохирдолттой хэрхэн тэмцэх тухай асуудлыг голлон авч хэлэлцсэн юм. Өнөөдөр нийгэмд мал аж ахуй хавар болж буйтай холбогдуулан өвч тэжээл, ган гачигаас болж малын тарга тэвээр муу болж байгаа нь ус, байгаль орчинтой шууд хамааралтай байгааг хуралд оролцогчид онцлож байсан. Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхшүүлэх төслийн үндсэн зорилт Монгол орны усны бодлогыг нэгдсэн системтэй болгох, төрөөс баримтлах усны бодлогыг зөв боловсруулж өгөх үндэсний хэмжээний бичиг баримтыг боловсруулж байгаа аж.

Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхшүүлэх төслийн зохицуулагч О.Нямбаяр энэ удаагийн бага хурлын талаар ийнхүү ярьж байна.үideo1Газар нутгийн цөлжилт бол хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл доривтой арга хэмжээ авч чадаагүй л байна. Ногоон хэрэм төсөл хэрэгжиж эхэлж байгаа л гэж дуулдсан, түүгээр ч зогсохгүй мод тавьсан аймаг сумдын засаг дарга нарыг өнгөрсөн жил мөнгө төгрөгөөр шагнаж урамшуулаад л байсан. Гэтэл өнөөдөр байдал ямар байна…

Манай улсад сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хөгжиж буй зүйл бол уур уурхай. Тэгвэл энэ салбар хөгжсөний хирээр байгаль орчин эрчимтэй сүйрэлд хүрч байгаа. Ус ба байгаль орчин сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид ч гэсэн энэ сэдэв дээр илүүтэй ярилцаж байсан бөгөөд цаашид булаг шандны эх ундрага устан мөхөхөөс сэргийлэх талаар эрчимтэй ажиллах санал гаргаж байсан. Мөн түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүтээгдсэн түлш бага зарцуулж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг ТТ-03 хэмээх зуухны талаар мэдээлэл хийсэн юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button