Канадын Торонто хотноо дэлхийн уул уурхайн чуулга уулзалт болжээ

Монголын төлөөлөгчид 1997 оноос эхлэн албан ёсоор орлцож эхлэсэн. Уг чуулга уулзэлт ньтухай тухайн жилийнхээ дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлдог том уулзалт юм.

Өнгөрсөн жил 15 мянга гаруй төлөөлөгч оролцож байсан бол энэ жил тэр тоо 20 мянгад хүрсэн. Чуулга уулзалтанд оролцогчидын гол зорилго нь компанихаа танилцуулга, мэдээллийг түгээж, хөрөнгө оруулагч олоход чиглэдэг.

Чуулганы үеэр улс орнуудын хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, төр засгийн бодлого шийдвэрүүдийн талаар харьцуулсан судалгаа гаргаж, дэлхий нийтэд мэдээлдэгФрейзерийн хүрээлэнгийн дүгнэлтийг хүн болгон ярьж байсан.

Өнгөрсөн жил монгол улс уг дүгнэлтээр 30-р байранд орж хөрөнгө оруулагчдад боломжын сэтгэгдэл түрүүлж байсан бол энэ жил 33-аар ухарч 63-р байранд орсон нь байж боломгүй явдал.

Учир нь уг фрейзерийн дүгнэлт дээр үндэслэж уул уурхайн салбарын дэлхийн том компаниуд хаана хөрөнгө оруулалт хийхээ шииддэг. Иймд тэр мэдээ Монголын хувьд маш том хар толбо.

Ер нь хөрөнгө оруулагчдын ярианаас харахад бид гэнэтийн ашгийн 68 хувийн татавар болон төрийй тогтолцоог хэрхэн зохицуулах вэ? гэдгээ эргэж харах хэрэгтэй болж. Монголын хувьд ашигт малтмалын оргил үе ирсэн, ашгийг нь харин луувирдах ёсгүй, иймээс хөрөнгө оруулагддаа таатай орчинг бид санал болох, тэднийг зөвөөр ашиглах хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button