Т.Энхтөр Танхимаа томруулчих, тэгээд мэдүүлэг өгье

Уг нь энэ сарын 12-нд тус хоршооны шүүх хурал болох байсан ч, хохирогчид багтаамж сайтай танхимд хурлыг хийх шаардлага тавьснаар хойшлуулсан юм. Гэвч албан байгууллагууд шүүх хурлын үймээний үеэр ширээ, сандал, эд хогшлоо эвдэж сүйтгүүлэхээс болгоомжлон нэг нь ч танхимаа түрээслүүлээгүй байна. Тиймээс хурлыг арга буюу Ганц худаг дахь хорих ангид хийсэн нь энэ.

Шүүх хурлын даргалагчаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Алдар, Н.Оюунчимэг, улсын яллагчаар н.Энхтуул нар оролцов.

Шүүгдэгчээр Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны ерөнхий захирал Т.Энхтөр, гүйцэтгэх захирал Б.Баттөр, нягтлан бодогч н.Пүрэвсүрэн нарын 13 хүн байсан ч шүүгдэгч н.Цогтбаярыг Өмгөөлөгч нь ирээгүй гэдэг шалтгаанаар хуралдаанаас тусгаарласан юм.

Ийнхүү 70 гаруйхан хүний багтаамжтай хурлын танхимын бараг тал хувийг нь шүүгч, өмгөөлөгч, шүүгдэгч нар дүүргэж үлдсэн зайд нь хохирогч нар чихцэлдэж өнжив. Шүүх хурал эхлэхэд хохирогчдын өмгөөлөгч Ч.Энхээ, шүүх бүрэлдэхүүнд дараахь үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт тавилаа.

Үүнд, Шүүх хурапд бүх хохирогч оролцох эрхтэй. Гэтэл бүх хохирогчид шүүх хурлын тов хүрсэн, эсэх нь тодорхойгүй байна.

Мөн шүүх хурлыг олон хүний багтаамжтай танхимд хийх шаардлагатай байгаа. Түүнчилэн энэ хуралд Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны зээлдэгч нар болон УИХ, Монголбанкны тодорхой албан тушаалтнуудыг иргэний хариуцагчаар оролцуулах хэрэгтэй байна гэв. Шүүх бүрэлдэхүүн, өмгөөлөгчийн хүсэлтииг хэлэлцэхээр гарах үед танхимд багагүй үймээн дэгдлээ.

Хохирогчид руу нуруугаа харуулан сууж байсан шүүгдэгч нарыг хараад бүтэн жил үзэн ядаж, тэдэнтэй нүүр тулахыг хүсч байсан хохирогчид ёстой л байж суух газраа олж ядаж байв.

Энхтөрөө чи эндээс амьд гарахгүй шүү, Чиний аав, ээж, хүүхдийг чинь ална даа, Чихийг чинь тас хазна хэмээн хашгирцгааж, түүнийг хохирогчид руу эргэж харахыг шаардаж эхлэхэд тэрээр тэсвэр алдаж, суудлаасаа босон эргэж харсан нь хохирогчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэв.

Үүнээс болж, байдал улам хурцдаж мэдэхээр байсан учраас цагдаа нар шүүгдэгчдийг хурлын танхимаас авч гарлаа. Хэсэг хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн орж ирэн, өмгөөлөгч Ч.Энхээгийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээгээд, шүүх хурлыг эхлүүлэв. Гэтэл хохирогчид дуу нийлүүлэн орилж, эр, эм, хөгшин, залуугүй хөлөө дэвсэн орилолдож, шүүгчийг эсэргүүцэх нь тэр.

Шүүх хурлын дэг эвдсэн хүн хариуцлага хүлээдгийг сануулсан шүүгчийн өөдөөс Чи биднийг дарамталлаа хэмээн омогдоно.

Түүнчилэн шүүгдэгч нарын ар нуруу руу элдэв янзын хог, тэр ч бүү хэл барьж явсан цүнхээ шидэцгээж байв. Тэр дундаа Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны нягтлан бодогч н.Пүрэвсүрэн гэгч бие давхар эмэгтэй рүү, нэг эмэгтэй байсхийгээд л цүнхээ шидэх. Шидсэн цүнх нь газарт унангуут Цүнхээ авъя аа гэж орилно. Цагдаа нар цүнхийг нь аваад өгөнгүүт дахиад л шидчихнэ. Тэрээр нэг хэсэгтээ иймэрхүү маягаар бухимдлаа илэрхийлж байснаа нэг хартал ухаан алдаад уначихсан байв.

Гэтэл түүнийг бүчсэн залуус Хүн ухаан алдчихлаа, туслаарай гэж орилсон хэрнээ, нэг нь ч авч гарсангүй. Тэгсэн хэрнээ авах гээд ирсэн цагдаагиин өөдөөс Наанаа байлгаж бай, түргэн тусламж дууд гээд өгч явуулахгүи янзтай. Байдлыг ажиглаад байхад хохирогчид тэрүүхэн хооронд шоудсан нь тодорхой болов. Хэдийгээр тэд хохирсон нь үнэн ч, үүгээрээ далимдуулаад хууль дүрмээ, хүн ёсоо уландаа гишгэж дээ гэсэн бодол төрлөө.

ХЭН НЭГНИЙГ МААНЬ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЧИХ

Чимээ шуугиан арай хийж намдахад шүүгч цагаан хоолойны тусламжтайгаар шүүгдэгчдээс мэдүүлэг авч эхэллээ. Тус хоршооны гүйцэтгэх захирал Б.Баттөр ингэж ярив.

-Бид үйлдсэн хэргээ мэдэж байна. Анх хоригдсон цагаасаа эхлээд л хохирлоо төлье гэж бодож байсан. Гэтэл бид шоронгоос юу ч хийж чадахгүй байна шүү дээ. Тиймээс бидний аль нэгийг нь батлан даалтад гаргачихвал хохирлыг барагдуулах боломж бий.

Би хохирлыг төлсний дараа шүүх хурлыг хийлгэх саналтай байна гэв.

Түүнийг ингэж хэлэхэд түрүүнээс хойш заналхийлсэн хохирогчид алга ташиж, баяр хүргэв.

Ийнхүү тэрээр хоёр, гуравхан өгүүлбэрээр хохирогчдын тархийг угаагаад авлаа. Харин бусад шүүгдэгчид нь Бид даргын удирдлагад, хий гэснийг нь л хийж байсан. Хоршоо дампуурч байгааг, санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэх хүртэл мэдээгүй гэсэн нэг, л хариултыг өгч байв. Хамгийн сонирхолтой нь хоршооны нягтлан бодогч н.Пүрэвсүрэн, Т.Энхтөр, Б.Баттөр нарын хэн нь гүйцэтгэх, хэн нь ерөнхий захирал вэ гэдгийг мэдэхгүй байв. Шүүгдэгчид буюу, хоршооны эдийн засагч, нягтлан бодогч, кассын нярав гээд бүх ажилчид нь 20 гаруйхан насны залуус байна билээ. Ихэнх нь FМ-ээр зар сонсоод, ажилд орцгоосон аж.

Тэднийг мэдүүлгээ өгч дууссаны дараа, хамгийн сүүлд тус хоршооны ерөнхий захирал Т.Энхтөр, Манай ажилчид энэ хэрэгт буруугүй. Б.Баттөрийн хэлсэнчлэн, хохирлыг барагдуулсны дараа шүүх хурлыг хийлгэмээр байна. Бас том танхимд хурлыг хийлгэх саналтай байна. Тэгэхгүй, хурал энэ янзаараа үргэлжилбэл хүн амины хэрэг ч гарч магадгүй байна шүү дээ гэхэд хохирогчид Тэр зөв ярьж байна. Аль нэгнийг нь батлан даалтад гаргах хэрэгтэй. Яагаад заавал яллах гээд байгаа юм бэ. Мөнгөө авмаар байна. Шүүхээр шийдүүлээд бид юу ч олж долоохгүй шүү дээ хэмээн дахиад л шүүгчийг буруутгаж эхэллээ. Үүнд зориг орсон Т.Энхтөр Хэргийн талаар ярь гэсэн улсын яллагчийн өөдөөс, Заалаа томруулахаар чинь ярья гэж томров. Бас шүүгдэгч Б.Баттөрөөс, сураггүй болсон долоон тэрбум төгрөгийг хэн авсныг асуухад, Би авсан. Бизнес хийсэн юм гэв. Ямар бизнес? гэхэд тэрээр Энэ талаар яримааргүй байна гэлээ.

Ийнхүү шүүх хурал хохирогч, шүүгдэгч нарын, шүүгчтэй хийх тэмцэл болж хувирлаа. Тэр ч бүү хэл, хохирогчид шүүгч рүү салаавч гаргаж, хог шидэн, камераар бичлэг хийх зэргээр шүүх хурлын дэгийг зөрчиж байв. Тиймээс шүүгч өөр рүү нь салаавч гаргасан хохи-рогчийг хурлын танхимаас гарахыг шаардсан ч тэрээр үл тоомсорлосон учраас арга буюу цагдаагиин хүч хэрэглэв. Үүнээс болж, хохирогч, цагдаа нарын хооронд бараг л дайн боллоо. Энд, тэндгүй цахилгаан бороохой тачигнаж, хүмүүс дээр, дороо орон ноцолдов. Ийм нэгэн дуулиантай шүүх хурал өчигдөр эхэллээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байсан бөгөөд прокуророос шүүгдэгч Т.Энхтөр, Б.Баттөр, Нэмэгдэх Ундарга сан ХЗХ-ны захирал н.Саруул нарт арав, н.Пүрэвсүрэн, н.Баярцэнгэл нарт найм, бусад шүүгдэгч нарт зургаан жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Ингэхдээ эрэгтэйчүүдийг чанга, эмэгтэйчүүдийг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button