Хүүхэд бүр 10.000 төгрөг хураалга!

Архичин аав, үрэлгэн ээж, тоглоомчин ах гээд л. Тэр байтугай цэцэрлэг сургууль нь хүртэл тэднээс мөнгө нэхэж амар заяаг нь үзэхгүй.

Ангийн нийллэг, хуримтлал, сургууль анги засвар, үсэглэлийн баяр, хонхны баяр, номын баяр, багшдаа бэлэг, цагийн багшийн мөнгө, давтлагын мөнгө, дүрэмт хувцасны мөнгө, биеийн тамирын хувцасны мөнгө, номны мөнгө, хоолны мөнгө гэхчилэн хураамж татаас захаас аваад мундахгүй. Урт дараалал цуварна.

Ардын багш *Хүүхэд бүр 10.000 төгрөг хураалга! Маргааш өглөө хичээлдээ ирэхдээ авчирахгүй бол дэмий шүү…* ингэж зарилаг тушаал буулгахад л бүх юм гүйцээ. Хөөрхий хүүхэд бөлтөгнөж эцэг эх нь тэдвэнэ бухимдана. Дээрээс нь элдэв ном, тоглолтын билет шахна. Энэ мэт ундарна.

Саяхан нэгэн эмэгтэй зурагтаа бариад ломдарданд 40.000 төгрөгөөр авчихаач гээд гуйж байхтай таарлаа. Хөөрхий эх учраа тайлбарлан ярьж байх юм. Тэрээр 4 хүүхэдтэй бөгөөд бүгд нийслэлийн арван жилийн 2-р сургуульд сурдаг гэнэ. Гэтэл сургууль нь интернэтийн сүлжээ тавиулах болсон гэсэн шалтгаанаар сурагч бүрээсээ 10.000 төгрөг татаж байгаа аж. Ингээд л хичээлээ тараад ирэхдээ дөрвөн хүүхэд нь арав арван мянган төгрөг авчирах даалгавартай ирж хөөрхий эх сандрахдаа ийнхүү тэвдэж гэрийнхээ ганц үнэ хүрч болох эд болох зурагтаа тэврээд ломбардан дээр ирэн учирлан зогсоо нь энэ юмсанж…

Ингээд үгэнд дурлаж үнэн мөнийг тодруулахыг зорьж явдаг сэтгүүлч хүний үүргээрээ дээрх учрыг лавлахаар 2-р сургуулийг зорив.

Yнэхээр хүүхэд бүрээс 10.000 төгрөг татаж байгаа гэнээ. Учир нь БСШУЯ-наас ЕБС-ыг бүгдийг нь интернэтэд холбож нэгдсэн мэдээллийн сантай болох шийд гаргаж энэхүү төсөв зардалаа төр засгаас мөнгө аваад баяжаад байгаа хүүхэд бүрээсээ татаж шийдсүгэй гэсэн ажээ.

Тушаал авсан сургуулиуд хүүхэд бүрээсээ 10.000 төгрөг зарим нь бүр 15.000 төгрөг ч татаж байгаа сурагтай.

3000 орчим сурагчтай сургууль 10.000 төгрөг татахаар 30.000.000 /30 сая/ төгрөг болж байна. Их мөнгө шүү! Хэдээр нь интернэт тавьж хэдийг нь хэн нэгэн дундаас нь гувчуулж халааслахыг бид таашгүй.

Хамгийн хачирхалтай тус 2-р сургууль бэлэн мөнгө өгмөөргүй байгаа бол энэ данс руу хий гээд нэгэн данс өгч байна. Шалгаад үзсэн чинь өнөөх данс нь байгууллагын данс биш хувь хүний данс байх юм.

Ингээд дахиад л энэ тухай тус сургуулийн дунд анги хариуцсан хичээлийн эрхлэгчээс утас цохиж лавлавал *Харин тиймээ манай өгсөн данс харин хувь хүний данс байна гээд хэл ам гараад байгаа тэгэхээр та хичээл эхлэтэл түр мөнгөө өгөлгүй хүлээж бай удахгүй энэ асуудлыг бид шийднэ* гэж хариулав.

Нэг иймэрхүү л дүр зураг манай нийгэмд энгийн үзэгдэл болжээ. Манай иргэдийн амьдрал ахуй ямар байгаа билээ. Ямар сайндаа л төр засаг хүүхэд бүрт хэдэн төгрөг, шинэ төрсөн хүүхдэд хэдэн төгрөг, гэр бүл бологсдод хэдэн төгрөг гэхчилэн өгч хамаг төсвөө барж суухав дээ. Ядарсан ард иргэдээ л харж үзэж байгаа царай нь энэ шүү дээ.

Ингэж байхад шат шатандаа татаас хураамж авилгалаар ард иргэдийг дарсаар тэднийг дээрэмдсээр…

Энд холбогдох хүмүүс нь анхаарал хандуулаасай!

/Болод.М/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button