Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулахыг хүсэв

Сонгуулийн ерөнхий хорооны дарга албан бичигтээ, 2008 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын хүн амын тоо, сонгогчдын тоог 2007 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Үндэсний статистикийн тазар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс албан ёсоор гаргуулан авч нэгтгэсэн бөгөөд тэдгээрээс ирүүлсэн тоо хоорондоо ихээхэн зөрүүтэй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх, 2008 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, олон тойрог байгуулах, сонгуулийн зардлыг тооцож гаргах, гадаадад амьдарч байгаа сонгогчдын саналыг авах ажлыг зохион байгуулахад Монгол Улсын нийт хүн амын тоо, сонгогчдын тоог бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг хүссэн байв.

Энэ үзлэгийг 2007 оны хоердугаар улиралд багтаан Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн удирдлагын дор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, статистик, иргэний бүртгэлийн хэлтэс, тасаг, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нарын оролцоотойгоор иргэн бүрийн бичиг баримт хаягийн бүртгэлийг тулган шалгаж, иргэдийн бүх төрлийн бүртгэл, мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг нэг мөр болгон шийдвэрлэх шаардлагатай байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга үзжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button