Ц.Нямдорж ОУВС-гийнхантай уулзав

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн өнөөгийн байдал, татварын шинэ хуулийн хэрэгжилт, 2007 оны төсөв, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Мөн хаврын чуулганаар төсвийн тодотгол хийж магадгүй байгаа, татварын ерөнхий хууль, гааль, гаалийн тарифын хууль, Төв банк, банкны тухай хуулиудыг хэлэлцэх чигтэй байгааг ярилаа. ОУВС-ийн зөвлөх Рожер Кроненберг 2006 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт өндэр хувьтай гарсан нь гэнэтийн ашгийн татвар болон нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой.

Засгийн газраас явуулж буй нийгмийн хамгааллын арга хэмжээ ядуурлыг бууруулахад үр дүнгээ өгч байна уу, 2007 онд дээрх Таатай байдал үргэлжлэх үү гэдгийг анхааран ажиллах нь зүйтэй талаар санал бодлоо илэрхийлсэн. Мөн ОУВС-тай хамтран явуулж буй хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар харилцан санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button