Фидель 40 хоногийн дараа эргэж ирнэ

Энэ мэдэгдлийг Америкийн империализмийн эсрэг тэмцлийн хамтран зүтгэгч Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес хийжээ. Тэр хаанаас ийм мэдээлэл авснаа хэлсэнтүй. Гэвч Фидель дөрөвдүгээр сарын 28-нд эрх мэдэлд эргэн ирнэ гэж хэлжээ. Энэ өдөр Болив, Венесуэл, Куба, Никарагуаг эгнээндээ нэгтгэдэг ALBA (Америкт зориулсан Боливийн хувилбар) хэмээх худалдаа, эдийн засгийн байгууллагын дөрвөн жилийн ой болох юм. Энэхүү зүүний холбооны зорилго нь Вашингтоны лоббиддог Америкийн чөлөөт худалдааны бүс төслийн сөрөг жинг бий болгох явдал юм.

Хагас жилийн хугацаанд эмчлүүлж байгаа Фиделийн тухай мэдээг түүний хамтран зүтгэгч Уго Чавес л дамжуулдаг байсан юм. Тэрээр Кастрог хэд хэдэн удаа эргэн очиж, долоо хоног бур утсаар ярьдаг аж. Харин одоо Кубын лидерийн эрүүл мэндийг мэдээлэх аянд Боливийн Ерөнхийлөгч нэгдлээ. Түүний таамаг ончтой эсэхийг харах л үлдэв. Тэрээр өнгөрсөн онд Кастро гурван долоо хоногийн дараа эрх мэдэлд эргэн ирнэ гэж хэлж байсан ч энэ нь биелээгүй юм.

Сүүлийн үед Кастро мөдхөн ирэх гэж байгаа тухай Кубад улам их ярих боллоо. Хамгийн сүүлд өөдрөг таамаглалыг Кубын үндэсний ассамблейн дарга Рикардо Аларкон хийсэн юм. Тэрээр Кастрог эргэснийхээ дараа Фидель өдөр ирэх бүр сайжирсаар байна. Өдөр бүр дасгал хийж байна хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр удирдагчийн эрүүл саруул болох өдрийг өөрөөр хэлж байгаа аж. Фидель Кастро 2008 оны гуравдугаар сарын сонгуульд бүрэн бэлэн байх гэнэ. Үндсэн хуулиар, парламентын шинэ бүрэлдэхүүн Фиделийг төрийн зөвлөлийн даргаар дахин сонгох ёстой. Ф.Кастрогийн нэрийг энэ албан тушаалд дахин дэвшүүлнэ гэдгээ Аларкон амлажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button