24 сая долларыг Оросын банкинд шилжүүлэхийг шаардаж байна

Шалтгаан нь өнөөх АНУ-ын барьцаалаад байгаа Макаогийн банкин дахь 24 сая доллар. Вашингтон Хойд Солонгосын эерэг хоригийг цуцалсан ч нөгөө мөнгө нь Макаод гацсан хэвээр байна. Пхеньян мөнгийг Оросын банкин дахь дансанд шилжүүлэхийг хүсч байгаа аж. Зургаан талт хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чхон Ен У Бээжинд болсон уулзалтын үеэр Пхеньян Макаогийн Delta Asia банкин дахь мөнгийг Өмнөд Солонгосын Ури банкны салбараар дамжуулахыг хүссэн. Энэ салбар нь Хойд Солонгосын Кэсон дахь технологийн паркт байдаг. Гэвч бид энэ саналыг хүлээж аваагүй хэмээн ярьжээ.

Кэсонд ямар ч данс байхгүй. Тэнд Хойд Солонгосын ганц ч данс байдаггүй. Тиймээс Пхеньяны данс байдаг, жишээлбэл Орос руу энэ мөнгийг шилжүүлэх ёстой. Хойд Солонгос ч үүнийг хүсч байгаа хэмээн тэрээр нэмж хэллээ. Гэвч Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Лосюков Оросын банкуудыг энэ хэрэгт оролцохгүй байхыг зөвлөжээ. Одоогоор энэ асуудлаар бидэнд хэн ч хандаагүй байна. Гэвч ийм нөхцөл байдалд манай ямар нэг банк, ямар нэг байгууллага энэ ажилла-гаанд оролцоосой гэж хүсэхгүй байна хэмээн Лосюков хэлжээ. Хойд Солонгосын мөнгийг буцааж өгөхийн тулд энэ шилжүүлэг нь банкинд үр дагавар учруулахгүй гэсэн АНУ-ын бичгээр өгсөн баталгаа хэрэгтэй гэнэ. Макаогийн Delta Asia банк Пхеньяны бохир мөнгийг угаадаг, хуурамч долларыг тараадаг гэсэн АНУ-ын Хар данс-нд орсонд хамаг учир байгаа аж. Вашингтон Хойд Солонгосын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээг цуцалсан, гэвч Макао дахь энэ банктай харилцаа холбоотой ажилла гэж Америкийн санхүүгийн байгууллагуудад зөвлөөгүй аж. Уул нь Макао дахь мөнгийг Хятадын банкны данс руу шил жүүлэх тухай яригдаж байсан аж. Гэвч Хятадын банк (Bank of China) Америкийк Хар данс-ны банкинд орохоос болгоомжилж, мөнгө шилжүүлэх ажиллагаанд оролцохоос татгалзжээ.

BBC

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button