Тамилууд агаараас довтолжээ

Тус бүлгийн төлөөлөгч Раси Илантра Тамилийн энгийн иргэдийг Шри-Ланкийн нисэх хүчний бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд бид цохилт өгсөн. Манай хөдөлгөөний онгоцнууд цаашдаа ч ийм цохилт өгөх болно хэмээн мэдэглээ. Тамилуудын довтолгооны улмаас хоёр хүн амь үрэгдэж 17 хүн шархадлаа хэмээн Шри-Ланкийн армийн эх сурвалж мэдээлэв.

Халдлагад өртсөн нисэх хүчний бааз нь Шри-Ланкийн нийслэл Коломбо хотын олон улсын нисэх буудлын ойролцоо байдаг ажээ. Гэвч нисэх буудал довтолгоонд өртөөгүи байна. Харин 2001 онд Коломбогийн нисэх буудал тамилуудын довтолгоонд өртөж, ихээхэн сүйрч байсан юм. Тэр үед 20 хүн амь насаа алдаж байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button