Иран НҮБ-аас өшөө авна хэмээн амлалаа

Шинэ хориг арга хэмжээний багцийг эхлээд байнгын бус гишүүд, дараа нь байнгын гишүүд, дараа нь бүгд гар өргөн баталжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 1737-р тогтоолыг батлахад Тегеран үүнд уурлан хилэгнэж, хариу арга хэмжээ авна хэмээн амлаж байсан билээ. Энэ удаа тогтоолыг мөн л уурсан хүлээж авав. Ираны Гадаад хэргийн сайд Манучер Моттаки Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн салбарыг нухчин дарахыг оролдож байна. Шинэ тогтоолоор НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчлөө. Иран улс өөрийн эдлэх ёстой эрхээс өөрөөр ямар нэг мөргөлдөөн хүрэх сонирхолгүй байна хэмээн мэдэгдэв. Түүний мөргөлдөөн хэмээх үг нь НҮБ-тэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэсэн үг бололтой.

Ийнхүү шинэ тогтоолоор лалын бүгд найрамдах Иран улсын эерэг авч буй хориг арга хэмжээг чангатгахаар боллоо. Энэ цагаас хойш төр улс, санхүүгийн байгууллагууд Тегеранд эдийн засгийн тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох гэрээ хийж болохгүй боллоо. Иранаас зэвсэг экспортлох, Иранд зэвсэг нийлүүлэхийг бүрмөсөн хориглов. Харин хүмүүнлэгийн тусламж үзүүлж болно гэжээ. Цөмийн эрчим хүч, батлан хамгаалах төсөлд оролцож байгаа Ираны компани, байгууллагууд хориг арга хэмжээнд хамрагдаж байна. Мөн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэгч мэргэжилтэн, түшмэдийн дансыг барьцаалах юм.

НҮБ шинэ тогтоолоороо Иранд 60 хоногийн хугацаа өгчээ. Тегеран энэ хугацаанд цөмийн судалгаа шинжилгээний ажлаа зогсоож, эрдэм шинжилгээний лабораторио хааж, цэрэг, зэвегийн төслөө зогсоох ёстой. Гэвч Иран НҮБ-ын шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, өөрсдийн сонгосон замаар явна хэмээн мэдэгдэж байна. Ираны парламентын комиссын дарга Боружери НҮБ-ын тогтоолыг хүлээн авч болшгүй зүйл гээд, Ираны парламент мөдхөн хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.

CNN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button