Мөрөөдлийн сан-гаас монгол оюутнуудад тэтгэлэг гардуулав

Шинхан банкны дэргэд олон орны оюутан залуучуудын сурах идэвх эрмэлзлийг дэмжиж, оюутны хөрөнгө оруулалт хийдэг Мөрөөдлийн сан ажилладаг. Энэ удаа Монголын парламентын гишүүний ирүүлсэн төслийгдэмжихээр шийдвэрлэжээ.

Мөрөөдлийн сан-гаас тэтгэлэгт хамрагдаж буй дийлэнх оюутнууд амьдралын нөхцөл тааруу, өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон олон дүү нартай сурах идэвхтэй хүүхдүүд байдаг.

Сонирхолтой нь, ихэнхи нь УИХ-ын гишүүн Т.Гандигийн сонгогдсон Баянзүрх дүүргийн оюутнууд юм байна. Монголын их, дээд сургуулийн 32 оюутан хамрагдсан энэхүү төслийг цаашид уламжлал болгон Улаанбаатар хотын нийт дүүргийн залуусын дунд хэрэгжүүлэх талаар Т.Ганди гишүүнтэй бид ярилцаж байна гэж Шинхан банкны төлөөлөгчид ярилаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

(Нийгмийн толь 070/162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button