Хүн төрөлхтөний агуу нээлтүүд

1.Хамгийн үнэ цэнэтэй нь 1864 онд нээсэн Д.И.Менделеевийн химийн элементийн үелэх систем гэж асуулгад оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглэжээ.

2.Хоёрт нь төмөр хайлуулалт оров. МЭӨ 3500 жилийн орчим египетчүүд хүдрээс төмөр хайлуулж сурчээ. Анх бага хэмжээний төмрийг гоёл чимэглэлд ашиглаж байлаа.

3.Харин гуравт Жон Бардин. Уолтер Браттен, Вильям Шоклп нарын I948 онд зохиосон транзисторын хүлээн авагчийг нэрлэв.

4. Шил бүтээсэн нь дөрөв дэх том нээлтэд тооцогдож байна. МЭӨ 2200 оны үед Ираны баруун хойд нутагт шил бүтээн зохиожээ. ШИл нь

вааран эдлэлийн дараа хоёр дахь металл биш барилгын материал болжээ.

5.Антони Ван Левенгүкийн 1668 онд хийсэн микроскоп тавд оров. Энэ бүтээлээр биетийг 200 дахин томруулах чадалтай байжээ.

6.Орчин үеийн бетон нь дэлхийд хамгийн чухал барилгын материал болсон гэж зургаад нэрлэгдэв. Бетоны бүтцийг 1755 онд Жон Смит боловсруулан бүтээжээ.

7.Долдугаарт бичигдсэн ололт нь МЭӨ 300 онд Энэтхэгт гаргасан болд хайлуулалт юм байна. Хайлуулалтын энэ арга нь Дамаскийн болд хийх үндэс суурь болсон бөгөөд нууцыг нь мэдэх гэсэн олон тооны оролдлого нь Дундад зууны металлургийн хөгжилд том түлхэц болжээ.

8.Наймдугаар том нээлтээр зэс хайлуулалтыг нэрлэж байна. МЭӨ тав дахь мянган жилд Бага Азид энэ нээлтийг хийжээ. Шингэн зэсийг ногоолин, номингоос гаргаж авч болно, мөн шингэн металлыг хэвэнд цутгаж болно гэх зэрэг ойлголтууд тэр үед гарч иржээ.

9.Макс фон Лауэгийн 1912 онд хийсэн нээлт есдүгээр нэрлэгдлээ. Кристалл торонд рентген гэрлийн дифракцийн тухай нээлт бодисын рентген бүтцийн шинжилгээний үндэс болжээ.

10.Тенри Бессемерын 1856 онд боловсруулсан ширэм ба төмрийн хаягдлаас болд хайлуулан гаргах нээлт арав дахь чухал ололт болло. Болд үйлдвэрлэх хямд эриний эхлэл нь энэ болсон юм.

Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button