Чингис хаан дахин төрнө

Нэгэн цагт дэлхийн талыгэзэгнэсэн Монголын эзэнт гүрний агуу их түүх, түүнийг цогцлон байгуулсан Их эзэн Чингис хааны тухай Үхэж үл болно, Хаадын хаан, Тэнгэрийн зарлиг хэмээх нэртэй гурван ангит кино хийхээр манай уран бүтээлчид зориг шулуудан ажиллаж байгаа б^лээ. Киноны эхний анги Үхэж үл болно. Чингис хаан уран бүтээл монголын ард түмэн, Их Монгол-800 сан болон төр засгийн дэмжлэгээр ирэх намар дэлгэцнээ гарахаар боллоо.

Кино зохиолыг СТА, зохиолч С.Жаргалсайхан бичиж, ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэ-булган ажиллаж байгаа төдийгүй нийт 40 орчим түүхэн болоод уран сайхны дүрийг манай тайз дэлгэциин чадварлаг уран бүтээлчид амилуулах юм байна.

Эзэн Чингис хааны дурийг Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Жамухын дурийг АЖ П.Цэрэндагва бүтээж байгаа бол Өэлүн эхэд Төрийн соёрхолт, УГЖ Н.Сувд, Хасарын дүрд УГЖ Б.Жаргалсайхан, Даридайн дүрд УГЖ Г.Мягмарнаран, Бөртэ хатанд СТА, жүжигчин И.Одончимэг, Хулан хатанд СТА, жүжигчин Д.Мөнхзул, Боорчид СТА, жүжигчин Г.Золбоот, Тэв тангар бөөгийн дүрд СТА, жүжигнин Д.Бямбацогт нар тоглож байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд өвлийн зураг авалт албан ёсоор эхэлж одоогоор Сонгино, Туул голын орчим, Тэрэлж, Горхид хэд хэдэн объектуудын зураг авалт хийжээ. Дараагийн зурәг нь Булган, Сэлэнгэ, Дундговь, Ховд аймгийн үзэсгэлэнт байгальтай нутагт авахаар төлөвлөсөн байна.

Нийт сая гаруй ам. долларын өртөгтэй бүтэж байгаа тус киноны зураг аваптад хэрэглэж буй тоног төхөөрөмжийн ихэнхииг гадаадын нэртэй компаниудаас оруулж ирсэн гэнэ. Кино хэлбэр загвар, арга барил, хэв маягийн хувьд олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц болно гэдэгт итгэлтэй байгаагаа багийнхан мэдэгдэв. Монголын ард түмний сэтгэлийн их хандиваар бүтээгдэж буй кино одоогоор 500 гаруй хувцасны сантай болоод байна. Их Монгол-800 сангаас 480 сая төгрөг тус кинонд хандивласан нь уран бүтээлчдэд санхүүгийн хувьд ихээхэн дэмжлэг болжээ. Мөн гадаадын олон компаниуд дэмжиж байгаа гэж мэдэгдэв. Энэ кино нь бусад орнуудын бүтээсэн Чингис хааны тухай бүтээлүүдээс монгол хүн үндэсний онцлогоо харуулж сэтгэснээрээ шинэлэг кино болох юм байна.

(Нийгмийн толь 070/162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button