Хар сарнай 15 жилийн ойд зориулан үнэгүй тоглолт хийнэ

-Саяхан гаргасан Зүгээр л сонс цомгийнхоо талаар сонирхуулна уу?

-Бидний гурван жилийн хугацаанд туурвисан энэ бүтээл энэ цомогт орсон. 11 дуутай. Дуу бүхэн өөрийн утга санааг илэрхийлж байгаа.

-Цомгоо гаргах гэж нэлээд эрэл хайгуул хийсэн сурагтай?

-Ази, Европын орнуудаар аялахын зэрэгцээ уран бүтээлийн судэлгаа хийсэн. Энэхүү эрэл хайгуул цомогт маань тусгалаа олсон.

-Их Монгол Улс байгуулагдсаны ойд зориулан хоёр цомог гаргана гэж байсан. Цомгийн ажил ямар төвшинд явж байна?

-Эх орны тухай дуунуудаа Best of black rose цомгоо гаргана. Мөн хип хопын дуунаас бүтсэн цомгоо ирэх тавдугаар сард гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-15 жилийн ойд зориулан фэнүүддээ ямар бэлэг барих гэж байна даа?

-Жанжин Сүхбаатарын талбайд ирэх тавдугаар сарын 25-ны өдөр үнэ төлбөргүй тоглолт хийхээр болсон. Энэ тоглолтоо мөн Монголд рок поп урлаг үүсч хөгжсөний ойд зориулж байгаа.

-Энэ тоглолтод рок попынхон оролцох уу?

-Рок поп, хип хоп, панк гээд бүхий л урсгалынхан Хар сарнай хамтлагийн дууг дуулна. Мөн интернэтээр шууд цацаж, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж байгаа монголчууддаа хүргэнэ.

-Нийслэлчүүддээ зориулан тоглох юм байна. Харин хөдөө орон нутгийн фэнүүдтэйгээ хэзээ мэндчилэх гэж байна даа?

-Ирэх зургадугаар сард 21 аймгаа нар зөв тойрон тоглохоор төлөвлөөд байна.

Ц.Одгэрэл

2007.03.27 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button