Зүлэг ногоон дэвжээнд хумсаа дүрээд амжсан МАХН хурдны морьд руу сарвайж эхэллээ

Энэ жилийн наадамын товыг өнгөрөгч 23-нд хэмээн бүтэн нэг сарын өмнө зарласан байна. Товлосон хугацаа ч ойртож, уяачид морьдынхоо уяа сойлгыг тааруулан наадам болох газарт хүрэлцэн иржээ. Гэтэл аймгийн Онцгой байдлын газраас Туравдугаар сарын 21-нээс эхлэн хорио цээр тавигдаххүртэл ямар нэг уралдаан зохиож болохгүй гэсэн лүндэн гэнэт буулгаж, уяачид хийгээд нутгийн иргэдийг жинхэнэ нерв-түүлж орхисон байна. Ийн хориглосон шалтгаанаа тэд Хонины цэцэг өвчний улмаас хэмээн тайлбарлажээ. Өмнөхөн нь буюу цагаан сараасхойш иймэрхүү уралдәан 6-7 удаа зохиосон бөгөөд тэр үөд нь мөнөөх гайхал өвчин байж л байсан.

Харин дээрх хорио, цээрийн цаад шалтгаан нь томоохон улс төрийн сонирхол агуулсан байв. Орон даяар бүтэн зургаан сарын турш үргэлжилж буй АН-ын шинэчлэлийн аян саяхан Сүхбаатар аймагт явагдсан бөгөөд дээрх Шаргын уулын наадам нь тус аянтай яг давхцаад таарчихаж. Нэгэнт холоос зорьж очихоод олон хүн цугласан сайхан боломжийг ашиглахгүй өнгөрвөл ёстой нөгөө усан тэнэг гэдэг нь болно биз дээ. Тиймээс ч АН-ынхам дээрх наадамд очиж оропцохоо урьдчилан мэдэгджээ УҢ-Д харшилтай аймгийн удирдлагууд, үүнийг нь ямар ч хамаагүй аргаар болиулах гэсэндээ дээрх лүндэнг буулгасан аж.

Сүхбаатар аймагт өнгөрөгч УИХ-ын сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан бол Орон нутгийн сонгуулиар АН олонхи болсон юм. Хэдийгээр аймгийн ИТХ-д АН-ын гишүүд давамгайлдаг ч Засаг даргаар нь МАХН-аас хүнтомилогдсонаж.

Шаргын уулын наадмыг хориглох шийдвэр гарахаас өмнө иймэрхүү уралдаан хэд хэд болсон тухай дээр мэдээллэсэн. УИХ-ын ги-шүүн Р.Буд гзхэд л өөрийн биеэр морлин очиж өөрийн нэрэмжит уралдаан зохион байгуулсан нь TҮ-5 телевизээр гзрсан. Таван насны морьд уралдсан уг уралдааны байг нь УИХ-ын гишүүн хувиасаа гаргасан гэнэ билээ. Хэрэв цэцэг өвчний гай тийм их байсан л юм бол тэр үед аймгийн Онцгой байдлын газраас яагаад хориглоогүй юм бол гэсэн асуулт эндээс урган гарч байна. Засаг дарга Р.Эрдэнэцогт нь өрсөлдөгч намынхныг очих сургаар уламжлалт наадмаа хонины өвчинөөр шалтаглан хориг¬лох тушаалыг холбогдох албаныханд өгөөд өөрөө Улаанбаатар хот руу зугтаад алга болсон төдийгүй уралдааны бай шагналыгнь ивээн тэтгэхээр болоод байсан компаниудыг элдвээр дарамталсаар байгаад болиулж амжсан байна. Тэр ч бүү хэл ярилцаж тохирсон ЧГД ийн Засаг даргын орлогч, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга гээд бүгд хаашаа ч юм яваад, бас алга болоод өгчээ. Нэг ёсондоо шийдвэр гаргах түвшиний хүнгүй болсон гэсэн үг. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул айм¬гийн АН-ын дарга Ж.Батсуурь орон нутгийн телевизээр иргэдээсээ уучлалт гуйж, морины уралдаанаар хүртэл улс төр хийж буйд харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдлийн дараа Инээдтэй юм. Арцалдах шалтаг мундсан биш дээ. Хаврын бэрх цагт хүчээ шавхан байж сойгдсон хэдэн малынхаа тамирыг барж, тэр холоос ирж байхад биднээр ингэж тоглох ч гэж дээ гэх яриа иргэдийн дунд гарч нэлээдгүй бужигнаан үүссэн юм байх. Арай залуу нэг нь захиргааныхаа гадна ирчихээд цонхнуудыг нь хаглаад хаячихая. Хаанаас нь эхлэх вэ гэх мэтээр уцаарлаж байсан бол арай намба суусан хэсэг нь энэ МАХН бүр болохоо байжээ.

Нэг бол банк дампууруулаад, эсвэл ХЗХ-гоор дамжуулж, ард түмнээ дээрээмдэнэ. Урж, шатаах намын батлах байдаг бол одоо л урмаар байна даа. Хурдны өлгий нутаг гэдгийг нь мэдсээр байж, ард түмний сэтгэлээр ингэж тоглож болохгүй шүү дээ хэмээж байсан гэнэ.

Ингээд 23-ны өглөө уяачид аймгийнхаа төв талбай болох Сүхбаатарын талбайд цуглаж, хэн нэгнээс хараат бус буюу өөрсдөө уралдаанаа зохиохоор шийджээ. Нэгэнт бай шагналыг нь гаргах пүүс компәни, хувь хүн байхгүй учраас өөрсдөө нэг морийг 30 мянган төгрөгөөр бодож, бооцоо тавин гурван насаа байлахаар болсон байна. Гэтэл бас нэгэн асуудал үүсэх нь тэр. Наадмаа зохион байгуулахаар болсон тухайгаа аймгийн Цагдаагийн хэлтэст дуулгаж, зохион байгуулалтад тусламж хүссэнд нөгөөдүүл нь үгүй гэсэн хариу өгчээ. Юу гэсэн үг вэ. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үүрэг бүхий цагдаагийн байгууллага дээрх эрхэм үүргээсээ татгалзаж байгааг юу гэж ойлгох болж байна аа. Энэ бараг монголд байтугай дэлхийд анхны тохиолдол байж ч магад.

Аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга нь н.Эзэн-найрамдах гэж нэг нөхөр байдаг аж. МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хэн нэг нь ирвэл хаа явсан газар нь дагаж, өөрийн биеэр хамгаалж явдаг энэ эрхэм юу бодож, ийм тушаал буулгасныг чөтгөр л мэдэх байх.

Дарах тусам дардайдаг нь орчлонгын жам шүү дээ. Энэ бүхний эцэст Шаргын уулын наадам болдогоороо болж, түрүү магнай эзэлж, торган жолоогоо өргүүлсэн газар, газрын хурд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан байна. Апдарт хурдан хул азарганы эзэн, Улаанбаатар хотын Мон-кор компанийн захирал Л.Гэрэлт морьдын байнд хувиасаа бяцхан хандив өргөж, хийморио сэргээсэн гэнэ.

Нэг муу уралдаалга болоогүй л биз юун сүртэй юм гэж уншигч та бодож магадгүй юм. Тэгвэл тийм биш ээ. Монгол бөхийн ариун дэвжээнд өөрийн намын аваргуудаар дамжуулан бодлого явуулж, ард түмний итгэлийг унтраасан энэ нам одоо хурдан морины уралдаан руу орж байгаа нь танд ч хамаатай гэж бодсондоо үүнийг бичлээ.

(Нийгмийн толь 070/162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button