Айдас түгшүүр ба итгал найдвар

Нөөц баялгийн хямрал гэж зарим хүн орчуулдаг энэ үзэгдэл яагаад ч юм ихэвчлэн гарцаагүй тохиолдсон байгаа нь айдас төрүүлж байна.

Тийм ээ, би айж, эргэлзэж, бидний өмнө нөхцөлдөөд буй таатай боломжийг итгэлгүйхэн жуумалзаи хүлээж сууна. Таатай боломжоос айж байна гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Гайхахын эрхэнд Чухам ямар таатай боломж вә? хэмээн асууж мэдэх юм. Ганцхан жишээ дурьдъя.

Таван толгойн чулуун нүүрсний орд манай улсын стратегийн орд газруудын нэг. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 115 ам.доллар байгаа. Энэ үнэ 2000 онд 40 ам.доллар байсан. Тээвэрлэлтийн зардал багатай, багтаамж ихтэй зах зээл ердөө хажууд нь байна. Энэ зах зээл бол Хятад, Зүүн, Өмнөд болон Зүүн өмнөд Ази. Геоэкологийн нэгэн бүс дотор Оюутолгой гэдэг маш том түшиц орд байна. Энэ хоёр орд харилцан бие биенийхээ дутагдлыг нөхөж, ашигтай талаа улам нэмэгдүүлэх боломжтой. Технологи, менежмент, маркетингийг дэлхийн эах зээл дээрээс сорчлон сонгох бололцоотой. Эерэг нь сөргөөсөө хэт давсан олон хүчин зүйл ийнхүү бөөгнөрсөн. Үүнийг зарим хүн Монголын сүүлийн хоёр мянган жилийн түүхэнд тохиолдоогүй таатай нөхцөл хэмээн нэрлэж байна. Зэсийн үнэ 7600 орчим доллар дээр тогтвортой байна. Унци алт 600 хол давж, баррель нефтийн үнэ бараг 100 ам.долларт дөхөв. Эдгээрийг дагаад бүх эрдэс баял¬гийн үнэ оцойтол босоод ирлээ.

Хэдхэн жилийн өмнө манай зарим түшмэл сейфэндээ хийгээд таг мартчихсан байсан орд газруудын лиценц өдрийн од болж тэнгэртийшодов. Гадаадын хөрөнгө оруулагчид эрдэс баялгийн салбарт хөрөнгөө байршуулахаар улстөрчдийг лоббидон улайрч байна. Тун удахгүй манай улс маш том мөнгөн урсгалын давалгаанд өртөх гэж байна. Бид баяжих нь. Гэвч би айж байна. Тийм ээ, тун удахгүй гэнэтийн гэмээр асар их ашиг уул уурхайн салбараас урсан орж ирнэ. Төсвийн хөрөнгө оруулалтаа хэд дахин давуулан хэрэгжүүлсэн ч үл барагдах тиим их мөнгө татварын орлогоос бүрдэнэ. Уурхайчид хагартлаа баяжиж, энэ салбар руу хүмүүс хошууран орно. Мэдээж, монголчууд бүгдээрээ уурхайчин болчихож болохгүй болохоор бусад нь энэ салбарынхны хөлд чирэгдэн өрсөлдөх чадваргүй болж, салбар хоорондын тэгш буе харилцаа бий болно. Үүнийг юу гэдэг билээ дээ, аа тиим, Голланд өвчин. За тэгж байтал дэлхийн зах зээл дээр гамшиг болно оо. Яг л нүүдлийн мал аж ахуй байгалийн гамшигт өртөмтгий байдаг шиг эрдэс баялгийн экспорт үнийн шуурганд өртөмтгий. Лондоншйн бирж дээр зэсийн үнэ огцом унамагц Монгол Улс төсвийн хямралд орно. Ноён Аршад Сайед үүнийг гадаад шок гэж нэрлэснийг санаж байна.

Бэлэн зэлэн асар их ашиг ирсээр байхад эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, илүү их хүч хөдөлмөр зарцуулахаас түвэгшээх явдал байгалийн баялаг сайтай орнуудын Засгийн газрын нийтлэг алдаа гэж тэр хэлсэн. Мон¬голын Засгийн газарт ч бас хүмүүс л ажиллаж байгаа хойно энэ алдааг давтахгүй гэх гәзаргүй. Ялангуяа засаглалын зохистой институцуудыг төлөвшүүлээгүй, дээр нь эрх зүйн боловсронгуй зохицуулалт дутагдвал энэ өнөө Баабарын бичсэн гуйлгачин орны синдром-ыг хөдөлгөж, тэр нь аймшигтай ноцтой үр дагавар дагуулахыг үгүйсгэшгүй юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, хөрөнгийн булаалдаан болно гэсэн үг. Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт тэртэй тэргүй зөрчилдөөнд хүргэх магадлалтай. Дээр нь манай улс ердөө 2.7 сая хүн амтай. Нөөц баялгийн хямрал-д өртсөн орнуудын нийтлэг завхрал нь яагаад ч юм энэ их ашгаасаа хүний хөгжлийн болон хүний нөөцийн асуудалд тун бага зориулсан байдаг. Хүний шунал гэдэг хэмжээгүй болохоор ашиг хичнээн арвин байвч олон хүңд ноогдол хуваарилах сонирхол тийм ч их байдаггүйтэй холбоотой байх л даа.

Тийм ээ, би ч бас айж байна. Энэ толгой эргүүлэм, солиоруулам их мөнгөнөөс айж байна. Гэхдээ бас найдаж байна. Гол найдвар маань Монгол Улс бол Африкийн зэрлэгүүд биш гэдэгт л байна. Бидэнд давуу тал бий. Ядаж л хүн амын маань 99 хувь нь бичиг үсэгт тайлагдсан, эдийн засагчдын маань олонх нь нөөц баялгийн хямралын тухай мэдэж буйд найдаж байна. Энэ хямралд өртсөн орнуудын олборлох салбарын ашигт нэрвэгдсэн нөхцөл манайхтай харьцуулахад хэтэрхий буурай байсан. Улс төрийн тогтолцоо нь ч манайхаас тэс өмнөө дарангуйллын байдалтай байж. Нийгмийн сөргөлдөөнт байдлаасаа шалтгаалан цэрэг дайкы болон зэвсэглэлийн зардалд тухайн улсуудын төсвийн ихэнх нь зориулагддаг байлаа. Манайд харин тийм биш. Энэ бүхэн надад найдлага төрүүлж байна. Дээр нь тэд ийм хямралын тухай тийм ч их сургамж олж дуулаагүй байсан. Харин бидний хувьд өөр хэрэг. Хамгийн чухал нь бид тэр улсуудын сургамжийг мэдэж, урьдаас судалж, сэргийлж байна. Монголчууд тэр улсуудаас олон даауу талтай. Хамгийн гол нь бид боловсролтой. Бас саруул ухаантай. Би монгол хүний саруул ухааңд итгэж байна.

(Нийгмийн толь 070/162)

Д.Энхболдбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button