Улсын үзлэг явуулах тухай хүсэлт тавив

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга албан бичигтээ, 2008 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын нийт хүн амын тоо, сонгогчдын тоог2007 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс ал¬бан ёсоор гаргуулан авч нэгтгэсэн бөгөөд тэдгээрээс ирүүлсэн тоо хоорондоо ихээхэн зөрүүтэй бай-на. Тухайлбал, Увс, Төв, Говь-Алтай, Ховд аймагт 1636-12118 хүнээр илүү, бусад аймагт 1235-10518 хүнээр дутуу, нийслэлийн Чингэлтэй, Багахангайгаас бусад бүх дүүрэгт 4016-63849 хүнээр дутуу зөрүүтэй гарсан байна. Түүнчлэн Иргэний бүртгэл мэдээл¬лийн улсын төв нь Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг мэдээллийн сандаа бүрэн тусгаагүй байгааг тэрээр цохон тэмдэглэсэн байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх, 2008 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, олон мандаттай тойрог байгуулах, сонгуулийн зардлыг тооцож гаргах, гадаадад амьдарч байгаа сонгогчдын саналыг авах ажлыг зохион байгуулахад Монгол Улсын нийт хүн амын тоо, сонгогчдын тоог бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдаас хүссэн байна.

Энэ үзлэгийг 2007 оны хоёрдугаар улиралд багтаан Үндэсний статистикийн газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн удирдлагын дор аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цагдаа, статистик, иргэний бүртгэлийн хэлтэс, тасаг, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нарын оролцоотойгоор иргэн бүрийн бичиг баримт, хаягийн бүртгэлийг тулган шалгаж, иргэдийн бүх төрлийн бүртгэл, мэдээлэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулга албан бичигтээ онцлон дурджээ.

Ардын эрх сонин 60 /592/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button