Олон улсын валютын сангийнхантай санал солилцов

Монголыг хариуцсан дарга ноён Рожер Кронэнберг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.

Ажлын хэсгийнхэн 2007 он гарсаар Монгол Улсын тэсөв санхүүгийн нөхцөл байдалд нэлээд өөрчлөлт гарсныг дурдаад, энэ чиглэлээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, төсөв, санхүүгийн бодлого илүү тодорхой, ил тод байх асуудал дээр санал дүгнэлт өгч баигаагаа дурдав. ОУВС-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн хүрээнд техникийн туслалцааны хөрөнгө оруулалт маш амжилттай болсон. Харин шинээр төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх асуудлын хүрээнд дараачийн сонгууль хүртэл тодорхой бус байдал үүсээд байгаа ч хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэн ажиллах нь чухал байгааг ажлын хэсгийнхэн онцлов.

Мөн 2007 оны төсөв, төсвийн тодотголд хүүхдийн мөнгөн дүнг бууруулах уу, эдийн засгийн байдал буурсан тохиолдолд хүүхдийн мөнгөн дүнг бууруулах уу, 19 тэрбум төгрөгийн асуудал төсөвт хэрхэн нөлөөлөх вэ, яамдын бүтцийн өөрчлөлтийг хийснээр төсөвт хэмнэлт гарах уу, Засгийн газраас орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 60 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудал ямар шатанд байгаа зэрэг асуудлыг сонирхож тодорхой хариулт авлаа.

Ардын эрх сонин 60 /592/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button