О.Энхсайхан агсны ном хэвлэгдэн гарлаа

Яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ономоогийн Энхсайхан таалал төгсөв. Их улстөр-парламентад орж ирээд хоёр жил ч болоогүй 30 гаруйхан настай залуу улстөрч гэнэт насан эцэслэсэн тэр өдрүүдэд олон нийт эмгэнэн гашуудаж, зулаа өргөж, зүрхээ дарж зогссоон. Богинохон хугацаанд тэрээр олны анхаарлын төвд байж цогтой үгээрээ олон нийтийг дагуулж байв. Магад олон хүн Энэ хүү ихийг дуулгана даа. Ашгүй нэг ард түмнийхээ төлөө цогтой тэмцэгч гарч ирлээ гэж бодож байсан биз. Гэтэл өнөөдөр түүнгүйгээр яг 365 хоног өнгөрч, улстөр түүнгүйгээр урсдгаараа урсч, буцалдгаараа буцалчихсан байх юм. Гэхдээ ах дүү, төрөл садан, хань үр хүүхэд, журмын нөхөд, газар шорооныхоо төлөө сэтгэл зовних хүн бүхний сэтгэлд байж л байсан. Тэр утгаараа түүний цогтой үгс дахин цуурайтав, өчигдөр. Жил гаруйхны емнө хүмүүсийг сэрхийлгэж байсан Газар шороо минь дуу энэ өдөр цуурайтаж, газар шорооныхоо төлөө тэмцэгчид дахин үгээ хэлэв. О.Энхсайхан агсны дурсгалыг хүндэтгэн гунигтай намуухан боловч бас тод чангаар..

Түүний сонин хэвлэлд өгч бай¬сан ярилцлага, өгүүлэл болон хамтран зүтгэгчдийнх нь хэлж, нийтлүүлж баесаң үгс, судалгааны материалууд энэ удаа нэг дор эмхэтгэгдэн ном болон амилжээ Миний Монголын газар шороо хэмээх эмхэтгэл ном Даргын маань өгсөн даалгавар гэсэн тодотголтой. УИХ-ын гишүүний туслахынх нь хувьд ажил болгонд нь урд хойно нь гүйж, үг даалгаврыг нь гүйцэтгэж байсан Т.Мөнх-Очир хэмээх залуу даргынхаа эцсийн даалгавар хэмээн энэ номыг эмхэтгэсэн аж. Тэр даргынхаа хэлж амжаагүй даалгаврыг гүйцэтгэх нь өөрийнх нь үүрэг гэж үзжээ. Цэл залуугаараа ханиа алдсан гэргий, хоёр бяцхан охин, үйл хэргийг нь залгамжлахаа илэрхийлсэн дүү нь номын нээлтэд зүрхэндээ гунигтай, нүдэндээ нулимстай оролцов. Хийх байсан ажил, хэлэх үг нь үргэлжилж байгаад бас дотроо талархаж байгаа байх аа.

Миний Монголын газар шо¬роо ном өнөөдрөөс уншигчдын гарт очиж байна. Магадгүй энэ О.Энхсайхан агсны хэлж амжаагүй сүүлчийн үг байсан ч байх.

Ардын эрх сонин 60 /592/

А.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button