Хон Хэрэ эдийн Б.Энхбат Үндсэн хуулийн Цэцэд хандлаа

Хуулийн дагуу зөвхөн хуульч мэргэжилтэй, өндөр ёс суртахуунтай хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байх ёстой. Гэтэл тус байгууллагын одоогийн бүрэлдэхүүнд түүхч, уулуурхайн ашиглалтын инженер гэсэн мэргэжилтэй П.Очирбат, Болдбаатар гэсэн хүн ажиллаж байгаа. Үүнийг ХонХэрээдийн Б.Энхбат болон түүний Хөх Монгол бүлгэм Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүх тус байгууллагын гишүүнээр санал болгон оруулахдаа танил тал, нам, хувийн эрх ашгаа харсан гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ хууль зөрчсөн явдлыг таслан зогсоож, дээрх ховр хүнийг хуульч мэргэжилтэй хүнээр солихийг шаардсан мэдэгдлийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц. Нямдорж, Дээд шүүхийн дарга нарт хүргүүлсэн. Энэ үеэр тус бүлгэмийн тэргүүн Б.Энхбатаас тодрууллаа.

-Энэ асуудлыг гаргаж ирэх болсон шалтгаан юу вэ?

-Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагын дээр мөнх тэнгэрээс өөр юу ч байхгүй. Тиймээс энэ байгууллагын бүрэлдэхүүн нь хууль зөрчиж байгаа үед ямар ч шударга зүйл гэж үгүй. Энэ байгууллага хуулийн дагуу байж гэмээнэ л бусад асуудал хуулийн дагуу болно. Иймээс л бид энэ асуудлыг гаргаж ирж байгаа юм. Харин шударга ёс гээд л сүрхий тэмцээд байдаг иргэний хөдөлгөөнүүд энэ асуудал дээр юм дуугарахгүй байгаад их гайхдаг.

-Хуулийн дагуу мэдэгдлийн хариу 14 хоногийн дараа ирэх ёстой. Ирэхгүй бол яах вэ?

-Тэгвэл бид П.Очирбат болон Болдбаатар нартай холбоотой хууль зөрчсөн баримтуудыг нийтэд дэлгэнэ.

-Ямар баримт байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцэд хууль зөрчсөн олон баримтыг нь дэлгэсэн мэдэгд¬лийг өгчихсөн байгаа болохоор асуудал шийдэх 14 хоногийн хугацаанд баримтыг дэлгэж болохгүй. Ямар нэгэн арга хэмжээ авахгүйбол харин олон нийтэд мэдээлжээ.

-Сүүлийн үед аливаа албан байгууллага, хувь хүмүүст мэдэгдэл хүргүүлэх нь их болж. Гэсэн ч үр дүнд хүрэхгүй байх шиг?

-Манай бүлгэмийн хувьд хүрч байгаа. Бид Авлигатай тэмцэх газрын даргын цалинг 180 мянгаар тогтоож байхад мэдэгдэл хүргүүлээд 360 мянган төгрөг болгосон шүү дээ. Энэ бол наад захын үр дүн. Харин гаргасан үр дүнгээ олон нийтэд тайлагнаагүй нь бидний сул тал байх.

Түүнчлэн сүүлийн үөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөх Монгол бүлгэм гадаадаас санхүүждэг, гишүүд нь хүний амь хохироосон гэх мэт мэдээлэл цацагдсанд албан ёсны хариу өгсөн. Тус бүлгэм үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи зургаан жилийн хугацаанд гишүүдийн нэг нь ч хүн амины хэрэгт холбогдож байгаагүй гэнэ. Түүнийхээр бол Хөх Монгол бүлгэмийг Даяар Монгол хөдөлгөөнтэй андууран ийм мэдээлэл цацагдсан байж магадгүй аж.

Мөн хурлын үеэр хөдөлгөөнүүд гишүүдээ аливаа нэг үйл ажиллагаанд татан оруулчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй бай¬гаад эмзэглэж буйгаа хэлсэн. Жишээлбэл, Даяар Монгол хөдөлгөөний удирдлагууд гишүүдээ солонгос хоолны газруудын хаягийг буулгах ажил¬лагаанд өнгөрсөн долоо хоногт оруулжээ. Гэтэл Солонгосын Элчин сайдын яам эрх ашигт халдлаа хэмээн гомдол гаргасан аж. Үүнийх нь дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс тус хөдөлгөөний гишүүдийг шалгаж эхэлжээ. Гэтэл удирдлагууд нь өмгөөлж хамгаалах нь байтугай нүдэн балай, чихэн дулий сууж байгаа гэнэ. Тиймээс Хөх Монгол бүлгэм Coлонгос улсын Элчин сайдын яаманд ч мөн мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэдний үзэж буйгаар, гадаадын иргэд монголчуудад үргэлж хүндэтгэлтэй хандах ёстой гэнэ. Хууль зөрчсөнийг нь залруулж хаягийг нь буулгасныг эрх ашигт халдлаа гэж байгаа бол цаашид Хөх Монгол бүлгэмээс үргэлжлүүлэн эрх ашигт нь халдана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

(Нийгмийн толь 070/162)

Б.ШИЛТГЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button