Берлин дэхь европын холбооны төрсөн өдөр

Тэд баяраа тэмдэглэхээс гадна тус холбооны ирээдүйн талаар ярилцах юм. Холбооны 16 орон баталж, Франц, Нидерланд хоёрт хүлээн зөвшөөрөгдөөгүй Европын Үндсэн хуулийн асуудлыг сэргээх зорилгод Берлины дээд хэмжээний уулзалтыг ашиглахаар ХБНГУ-ын канцлер Ангела Меркель эрмэлзэж байна. Гэсэн хэдий ч тус холбоонд Турк болон Балканы орнуудыг элсүүлэх мөн Үндсэн хуулийн асуудал уулзалтаар нээлттэй яригдахгүй аж.

Ойн арга хэмжээг бүгд баяртай хүлээгээгүй байна

Үйл явдалд зориулан гаргах Берлиний тунхаг бичигт 2009 оны евро парламентын сонгууль хүртэл тус холбооны оршин тогтнож байгаа үндсийг шинэчлэх талаар дурдана. Хилийн нээлт, дайны дараах Европын хуваалтын төгсгөл болон нэгдсэн зах зээл, мөнгөтэй болсныг тус холбооны хамгийн том ололтууд гэж Берлиний тунхаглалд онцлон гаргана. Шинҗээчид тунхаглалын томъёоллыг хэтэрхий бүрхэг гэж үзэж байна.

Үндсэн хуулиас болон Европын холбооны хямрал гэж ярих нь утгагүй гэж Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаус хэлжээ. Нэгдэх үйл явдлыг хурдасгах гэсэн хүмүүс яарч байна гэж тэрээр BBC агентлагад ярилцлага өгөхдөө онцоллоо. Open Europe гэдэг Британийн судалгааны хэсгийн хийсэн асуулгаар европчуудын дөрөвний нэг нь бүх нийтийн санал асуулгаар гарсан нийтийн шийдвэрээр эрх мэдлийг тус холбооны институтад өгөх сонирхолгүй байна.

Орос орон тус холбоонд 2057 онд нэгдэнэ гэнэ үү?

Холбооны гишүүн 27 оронд явуулсан санал асуулгаас харвал оролцогсдын 41 хувь нь холбоонд орон нутгийн шийдвэрт зааснаас илүү эрх мэдэл өгөхийн эсрэг байна.

Берлиний тунхаглалд евро мөнгө гарч ирснийг холбооны том амжилтаар тооцож буй ч Европын ихэнх оршин суугчид хуучин үндэсний валютаа эргэн санагалзаж байна. Санал асуулгаар евро мөнгөний бүсийн 13 орны зургаа нь шинэ нэгдмэл валютыг дэмжиж байна. Холбооны орнуудын оршин суугчид ЕХ-ны эрх мэдлийн хязгаарыг нарийн тогтоож өгөх мэн хөгжиж буй орнуудтай хийж байгаа худалдааны хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй гэж үзжээ. Британийн судлаачдын Европ, Америкт явуулсан бас нэг судалгаагаар тэндэхийн хүмүүсийн ихэнх нь уг холбоо 50 жилийн дараа ч оршин тогтнох болно гээд тус холбоонд Турк бас ОХУ гишүүнээр орсон байна гэж үзжээ. Асуулгад оролцогсдын гуравны нэг нь 2057 он гэхэд ЕХ ба АНУ-ын харилцаа өнөөгийнхөөс сайжирсан байна гэж тооцож байна.

Ардын эрх сонин 60 /592/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button