Мөнгөтэй бол юу ч хийж болно

Шинжлэх ухааны доктор, тэгэх тусмаа академич нарыг бараг л ер бусын ухаантанд тооцдогсон. Тийм зэрэг цолд хүрэхийн төлөө асар их чармайж, шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шаардлагатай байсан бол одоо тэс өөр болжээ. Одоо цагт Юу? Хаана? Хэзээ? хэмээх зурагтын тааварт тоглоомд оролцсон хүмүүсээс эхлээд төлбөргүй зарлал нийтэлдэг сонины таавар таасан хүмүүс хүртэл академич гэгдэх боллоо. Академи нэртэй хэчнээн байгууллага бий болсныг хэлж мэдэхийн арга алга.

Электрон шуудангаар явуулсан нэг зүйлд Та Оросын академиудын аль нэгэнд дээгүүр албан тушаалыг жинхэнэ хууль зүйн ёсоор авч болно. Чухмыг хэлбэл Хүмүүнлэгийн ба эдийн засгийн судалгаа явуулдаг академи бэлхэн байж байна. Энэ академи хуулийн этгээд мөн бөгөөд Улсын нэгдсэн буртгэлд бүртгэлтэй, регистрийн дугаар нь 1067024010635 болно гэж бичсэн байгаа гэнэ. Зарлалд заасан ёсоор утасдахад Та манай орон тооны хуваарьт орно. Ямар ч шалгатаас айх юм алга. Түүнчлэн та шаардагдах бүх тамга тэмдэг, гарын үсэг бүхий жинхэнэ сертификат авна. Та хүсвэл багахан мөнгө нэмж өгөөд зохих тэмдэглэгээг ч хөдөлмөрийн дэвтэртээ бичүүлж болно гэж хариулжээ. Ингэж хариулсан хүн нь тус академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Наталья Леонольдовна гэгч гэнэ.

-Би дээд боловсролгүй яах вэ гэхэд

-Тэр хамаагүй ээ гэжээ.

-Би чинь дунд боловсрол ч бараг үгүй хүн шүү дээ гэвэл

-Бид таны санхүүгийн боломжийг л сонирхоно гэсэн гэнэ. Ийнхүү ярилцсаны эцэст хүмүүнлэгийн ба эдийн засгийн судалгааны академийн дэд ерөнхийлөгч болъё гэвэл 50 мянган рубль, эрдмийн зөвлөлийн орлогч дарга болоход 3000 рубль хэрэгтэйг мэдлээ. Тус академийн эрдмийн зөвлөлийн дарга болоход 150 мянган рубль төлөх ёстойгоос гадна өөрөө өөртнө таарах албан тушаал авъя гэвэл үнэ тохиролцоод болох нь тэр. Өнөөдөр энэ академи таван ректор, найман декан, эрдмийн зөвлөлийн гурван дарга, янз бүрийн орлогч 18-тай байгаа юм байна. Ийм академи ганц нэг биш ээ. Олон улсын санхүүгийн академи 2000 ам.доллар өгвөл чинь эгнээндээ авч болно. Хүмүүнлэгийн мэдлэгийн оросын академид оръё гэвэл 1.5 мянган евро, Оросын холбооны ерөнхийлөгчийн дэргэдэх Түүх соёлын өвийн академи ердөө 900 ногооноор ажилд авах юм байна. Харин Дэлхий дахины эрчим хүч мэдээллийн мэдлэгийн академийн сурвалжлагч гишүүн болоход 500-600 ам.доллар өгнө.

Гэхдээ энэ байгууллагын эрдэмтэн нарийн бичгийн дарга Борис Несневич энэ тушаалд ажиллах хүн жил бүр 3000 орчим рублийн татвар төлж байх учиртай гэж тайлбарлажээ. Саявтар тус орны хамгийн гол академи Оросын шинжлэх ухааны академид наймаа мөнгөний харилцаа байгааг илрүүлсэн нь сонин ажээ. Энэ академийн эгнээнд банкир улстөрч нар өөрсдийнхөө нэр төрийг дээшлүүлэхийн тулд дэндүү олноороо шургалжээ. Оросын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн болъё гэвэл дээрхээс хавьгүй их мөнгө өгч таарах гэнэ гэж Наталия Лескова бичсэн байна.

Хуурамч шинжлэх ухаан ба судалгаа шинжилгээг гуйвуулахтай тэмцэх комиссийн дарга бөгөөд ОШУА-ийн Сибирийн салбарын цөмийн физикийн хүрээлэнгийн орлогч захирал академич Эдуард Кругляков

-Бид эхлээд тиймэрхүү бүх академийг тоолох гэж оролдсон. Гэвч хоёр зуу хүргээд будилчихсан. Тийм газрууд борооны дараахи мөөг шиг олширч байна. Мон тийм хурдаар академич, шинжлэх ухааны доктор олширлоо. Уг нь хуулиараа бол тийм академиуд-ын нэрд оросын гэдэг үг оруулахыг хориглодог боловч цөмөөрөө эсвэл оросын, эсвэл олон улсын гэсэн нэртэй байж байна. Жишээ нь, Москвад тиймэрхүү байгууллагын нэгэн нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хоёр хүнийг эгнээндээ оруулчихлаа. Энэ академиас Евгений Примаковт академич цол олгох үеэр ба түүнээс Евгений Максимович гуай, танд ийм цол хэрэгтэй юм уу гэж асуувал Урилга өгсөн. Би эвтэйхэн баяр хүргэсэн. Ингээд болох нь тэр гэж хариулсан. Примаков гуай энэ цомоороо хэзээ ч гайхуулахгүй л дээ. Гэтэл мөнгөө өгсөн ямар нэгэн луйварчин үүнийг өөрийнхөө хар буруу зорилгод ашиглахыг чармайж таарна. Шинжлэх ухааны нэр барьсан луйварчдаас нийгмийг яаж хөндий байлгах вэ. Үүнийг хууль тогтоогчид шийдэх учиртай. Манай комисс энгийн нэг арга санал болгож байгаа юм. Үүнд иймэрхүү байгууллагуудыг академи гэж нэрлэдгийг болиод, шинжлэх ухааны нийгэмлэг гэдэг болъё гэж байна. Урьд Газарзүйн нийгэмлэг, Анагаах ухаан сонирхогчдын нийгэмлэг гэх мэтийн байгууллага байсан шүү дээ. Тэгвэл ямар ч будлих юм байхгүй болохсон гэж ярив. Үүнээс гадна өнөөдөр бараг л илэрхий арга олноор бий болсон нь эрдэмтэн болохын тулд өөрийнхөө өмнөөс эрдмийн зэрэг горилох зохиол бичүүлэх эрдэмтэй негрүүдийг хөлслөн авах явдал мөн.

Дэд эрдэмтний зэргийг 7-10 мянган ам.доллараар, докторын зэргийг 30 мянган ам.доллараар бичүүлдэг болжээ. Олонд нэр гарсан хүмүүс эрдмийн зэрэг өөд онцгой тэмүүлэх боллоо. Гэхдээ өндөр албан тушаалтай байгаа үедээ хамгаалах дуртай. Өндөр албанд байхдаа зэрэг авсан дараах хэдэн хүнийг жишээ татвал,

-Иван Рыбкин-Төрийн думын дарга байсан

-Любовь Слиска-Төрийн думын орлогч дарга

-Геннадий Зюганов-Төрийн думын депутат, ОХУКН-ын дарга

-Александр Карелин-Олимпийн олон удаагийн аварга, Төрийн думын депутат

-Дмитрий Аяцков-Саратов мужийн амбан захирагч байсан. Энэ ярилцлагыг Александр Данилкин гэдэг хүн хийсэн байна. Труд сонины 2006 оны арваннэгдүгээр сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн энэ зүйлд хавсаргасан зураг нь Ерөнхий сайд асан Касьянов Шинжлэх ухааны алдартан болж байгаа нь энэ гэсэн тайлбартай байх юм. Касьянов гуай хаана ирээд, ямар өргөмжлөлд хүртэж байгааг харвал сонин байгаа биз.

(Өнөөдрийн монгол 59/480)

А.Амар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button